Дорнод аймгийн Баяндун сумын Шивэртийн-Ам гэдэг газар гарсан ой, хээрийн түймрийг унтраахаар ажиллаж байсан Дорнод аймгийн Онцгой байдлын хэлтсийн гурван албан хаагч амь эрсдэж, хоёр албан хаагч 80-90 хувь түлэгдсэн хэрэг гарсан.

Засгийн газраас амь үрэгдсэн иргэдийн ар гэрт нөхөн олговор олгох шийдвэр гарсан байна.Тодруулбал, амь үрэгдсэн алба хаагчдад ажилласан жилийг нь харгалзан үзэж 60-80 сая төгрөгийг олгохоор болсон бол эмнэлэгт эмчлүүлж байгаа хоёр алба хаагчдад эмчилгээний зардалд тус бүр 10 сая төгрөгийг өгөхөөр болсон байна.
Түлэгдсэн гал сөнөөгчдийг Улаанбаатар хотод онгоцоор 18 цагийн үед Гэмтэл согог судлалын үндэсний төвд авчирсан билээ. Тэднийг яаралтай шинжилгээнд хамруулж эрчимт эмчилгээнд оруулжээ. Уг алба хаагчдад шаардлагатай эм тариа болон бусад зүйлээр нь хангах шаардлагыг тодорхой албан тушаалтнуудад хүргүүлсэн байна.
Э.Сувд
СЭТГЭГДЭЛ БИЧИХ