Массимо Моратти: Надаас урвасан юм шиг санагдлаа

Аваргуудын лигийн аварга Италийн “Интер” хэдийгээр хэсгээсээ шалгарах эрхээ авсан ч сүүлийн тойрогт Германий “Вердер”-т 3:0-ээр гутамшигтай хожигдсоныхоо дараа “Надаас урвасан юм шиг сэтгэгдэл төрлөө. Ийм хожигдлын дараа тийм сэтгэгдэл байнга төрдөг. Дасгалжуулагчийг сольж, халах тухай бодох эрт байна. Юу ч болсон багуудын дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд оролцоод ирье” гэж сэтгэл сонсгор өгүүлжээ. Харин “Интер”-ийн дасгалжуулагч Рафаэл Бенитез өөрийгөө зөвтгөж чаджээ. “Энэ удаад талбайд манай залуус гарсан. Тэд сайн тоглосон. Хэдээр хожих, хожигдох гол байгаагүй. Хамгийн гол нь залуус том тэмцээний дарь үнрэлэж, туршлага суух ёстой байлаа. Магадгүй манай багийн зарим тоглогчийн бодол аль хэдийнэ багуудын дэлхийн аварга дээр байсан биз” гэж тэр хэлсэн байна.
Р.Гэгээ
СЭТГЭГДЭЛ БИЧИХ