Өнөөдөр хонь өдөр

img

Аргын тооллын тавдугаар сарын 10. Бархасбадь гариг. Билгийн тооллын 10. Зургаан цагаан мэнгэтэй цагаагчин хонь өдөр.

Өдрийн наран 05.38 цагт мандан 20.21 цагт жаргана. Тухайн өдөр гахай, туулай жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн. Эл өдөр архи уух, тамхи татах, сэтгэл муутантай нөхөрлөх зэргийг хийхэд цээрлэх хэрэгтэй ба мал хуралдан авах, мал түгээх, их хүмүүнтэй уулзахад сайн. Хануур, төөнүүр хийлгэх, нохой худалдан авахад муу.

Өдрийн сайн цаг нь бар, туулай, могой, бич, нохой, гахай болой. Хол газар яваар одогсод зүүн хойш мөрөө гаргавал зохистой.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ