Шатахууны үнэ буурсаар байна

img

Өчигдөр болсон Засгийн газрын ээлжит хуралдааны үеэр улсын хэмжээнд дунджаар ердийн хэрэглээний 28 хоногийн шатахууны нөөцтэй байгаа тухай Сангийн сайд Д.Хаянхярваа танилцууллаа. Танилцуулгаас үзвэл А-80 автобензин, АИ-92 автобензин 39, дизелийн түлш 24 хоногийн нөөцтэй байгаа гэсэн судалгаа гарчээ. Шатахууны үнэ нэгдүгээр сартай харьцуулахад 105-280 төгрөгөөр, дизелийн түлшний үнэ дөрөвдүгээр сарын сүүлийн долоо хоногт 80 төгрөгөөр буурсан байна.  Улсын нөөцөд хоёрдугаар сард 2522 тонн автобензин худалдан авч нөөцөлсөн. Мөн төсвийн хөрөнгөөр 10196 тонн дизелийн түлшийг энэ сард багтаан авахаар гэрээ хийж байна. Засгийн газар газрын тосны бүтээгдэхүүний гаалийн болон онцгой албан татварыг тэглээд байгаа юм.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

Songuuli ungurunguut gozoitol nemdeg bizdee Lalaruud songuulias umnu bukh yum sain bolj bgaa yum shig haruulah geed yadah yum MANAN-MANIN
2012-05-12
sain zov odoo torguuliig ni noogduul
2012-05-10
Анандбазар Батхүү Оюунгэрэл 2 үнээ буулгана уу
2012-05-10