Хязгаарлалтын бүсэд агаарын бохирдол буурчээ

img

Нийслэлийн агаарын чанарын албанаас Улаанбаатар хотын агаарын бохирдлыг хэмжээг өмнөх хэмжилтийн дүнтэй харьцуулах зорилгоор энэ сарын 12-ны өдрийн 17,00-22,00 цагийн хооронд Хязгаарлалтын бүсэд багтсан Баянгол дүүргийн 16 хороо буюу Гандангийн орчим, Чингэлтэй дүүргийн  11 хороо буюу 39 сургуулийн орчим, түүнчлэн Сүхбаатарын дүүргийн 12 хороо Номин худалдааны төвийн нутаг дэвсгэрт  AQMS- 9000 агаар орчинд мониторинг хийх хөдөлгөөнт автомат системийн тусламжтайгаар орчны агаар дахь  PM10 тоосны агууламж, CO угаарын хийн агууламж, SO2  хүхэрлэг хийн агууламж, NO2азотын хийн агууламжийг тодорхойлох зорилгоор 30 минутын давтамжтайгаар хэмжилт хийсэн байна. Энэхүү шинжилгээний дүнг 2009 онд хийсэн орчны шинжилгээний дүнтэй харьцуулсан бөгөөд хэмжилт хийсэн цэг нь адил юм байна. Эндээс гарсан дүгнэлт гэвэл PM10 тоосны агууламж 2009 онтой харьцуулахад Ганданд 3,7 дахин  бага, 39-р сургууль орчимд 15 дахин Номин худалдааны төв орчимд 17,7 дахин бага, CO угаарын хийн агууламж Гандангийн орчимд 4,3 дахин,  39-р сургуулийн орчим 6 дахин,  Номин худалдааны төвийн орчим 4,5 дахин бага, SO2  хүхэрлэг хийн агууламж Ганданд 11 дахин бага, 39-р сургуулийн орчимд 7,3 хувь дахин бага Номин худалдааны төвийн орчимд 10,8 дахин бага стандартын түвшинд байжээ. Түүнчлэн NO2азотын хийн агууламж ч дээрхи 3 байршилд буурсан байна.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

Худлаа нөгөө баахан сэдэж хийсэн хүмүүс нь бичүүлж байгаа шдэ хуцаж өгөх юмаа мөнгө өгөхөөр нь л нийтлэж байгаашдээ ойлгомжтой
2011-10-18
Битгий худлаа яриач ээ, Гандан хавьд хүйтрээгүй байхад утаатай л байна ш дээ. Орой яваад үз л дээ.
2011-10-18
shal hudlaa shdee. Utaa ihessen harin bagasaagui
2011-10-18