Улсын ерөнхий прокурорын орлогч уулзалт хийв
Улсын Ерөнхий прокурорын орлогч, Төрийн хууль цаазын шадар зөвлөх Ц.Бямбацогт Монгол Улсад ажлын айлчлал хийж байгаа Франц Улсын хуулийн LERINS фирмийн өмгөөлөгч Didier Chambeau, нотариатын холбооны Ерөнхийлөгч Jean Paul Decorps нарыг хүлээн авч уулзаж хамтын ажиллагааны талаар санал солилцлоо.
Уулзалт ярилцлагад Франц Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд бүрэн эрхт Элчин сайд Ив Дэлунэ байлцлаа. Уулзалт ярилцлагын явцад 2 орны хуулийн байгууллагын хамтын ажиллагаа, прокурорын байгууллагын боловсон хүчний сургалтын хүрээнд хамтран төсөл хэрэгжүүлэх, сургагч багш нарыг бэлтгэх зэрэг асуудлыг хэлэлцэж, цаашид хамтран ажиллах шинэ боломж байгааг онцлон тэмдэглэлээ.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ