8400 гаруй тракторын иж бүрдлийг нийлүүлжээ

img

Энэ хавар улсын хэмжээнд 330 мянган га талбайд үр тариа тариалахаар төлөвлөөд байгаа тухай сайд Т.Бадамжунай Засгийн газрын хуралдаанд танилцууллаа. Үүнээс 320 мянга га-д улаанбуудай, 15 мянган га-д төмс, найман мянган га-д хүнсний ногоо, 18 мянган га-д тэжээлийн болон техникийн ургамал тариалах юм. Энэ жил 490 мянгаас доошгүй тонн үр тариа, 200 мянган тонн төмс, 110 мянган тонн хүнсний ногоо, 40 мянган тонн малын тэжээлийн болон техникийн ургамал хураан авч, 330 мянган га-д чанар сайтай уринш боловсруулахыг зорьж байгаа аж. Түүнчлэн тариалалтад дутагдах үрийг 40 хувийн, эхний ээлжийн тариалалтад шаардагдах шатахууныг 50 хувийн урьдчилгаатай зээлээр олгож байгаа юм байна. Техник, хэрэгслийн засвар 80 гаруй хувьтай байгаа бөгөөд үр тарианы комбайн, төмсний иж бүрдэл техник, будаа хадгалах элеватор зэргийг улсын төсвийн хөрөнгө оруулалтаар, БНХАУ-ын зээлээр өндөр хүчин чадалтай 80 гаруй трактор, комбайн, бага оврын 8400 гаруй тракторын иж бүрдлийг нийлүүлжээ.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ