Троллейбусны угсралт үйлдвэрийн байрны нээлт болно
Цахилгаан тээвэр компанийн байранд 11.00 цагаас манай улсад анх удаа ашиглалтанд орж буй троллейбусны угсралт үйлдвэрийн байрны нээлт болно.
Тус компани монголчуудын бүтээсэн шинэ троллейбусыг хотын замд гаргаад байгаа билээ.
Гадаадаас троллейбус худалдаж авахад нэг бүр нь 140 гаруй мянган ам.долларын үнэтэй байдаг бол Цахилгаан тээвэр компанийн инженерүүд 100 орчим сая төгрөгт багтаан эх орондоо троллейбусыг угсарсан билээ.
Д.Цэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ