
Кино урлагт өөрийн гэсэн дүрүүдээрээ олонд танигдсан төдийгүй “Суварган цэнхэр уулс”, “Гэрлэж амжаагүй явна”, “Жинжиймаа” тоглосон дүр бүрээрээ үзэгчдыг уйлуулж ухааруулж чаддаг МУГЖ Батцэцэг алсын Америк орныг зориод багагүй хугацаа болсон. Жүжигчин Батцэцэгт Америк улсыг зорихоос нь өмнө нилээдгүй кинонд тоглох саналууд ирсэн ч тэрбээр үнэ мөнгөн дээрээ тохироогүй тул тоглосонгүй үнэд орлоо гэж шүүмжлүүлж байсан. Батцэцэг жүжигчны хувьд кино урлагт хүч үзэхээс илүүтэй ном бичихийг илүүд үзсэн бололтой. Ямартаа ч уран бүтээлийн ажлаа орхиогүй тэрбээр өнөөдөр төрсөн өдөр нь тохиож байгаа аж.
Э.Сувд
СЭТГЭГДЭЛ БИЧИХ