ОССК одоогоор 1145 иргэний материалыг хүлээн авчээ

img

Манай сайт "Нэг сэдэв- нэг долоо хоног"  булангаараа энэ удаад “100 мянган айлын орон сууц” хөтөлбөртэй холбоотой асуудлуудыг сөхөж байгаа. Жилийн зургаан хувийн хүүтэй зээл болон бусад мэдээллийг уншигчддаа дахин хүргэж байна. Энэ удаад Орон сууц санхүүжилтын корпорациас гаргасан мэдээллийг хүргэе.   Өнөөдрийн байдлаар /2012 оны 5 сарын 9-ны/ “Анх удаа орон сууц худалдан авч байгаа, 55 м2-аас дээшгүй хэмжээтэй орон сууц сонгосон” байх шаардлагыг хангасан 1145 иргэний материалыг албан ёсоор хүлээн аваад байна. Хүлээн авсан иргэдийн материалыг хөтөлбөрт оролцогч арилжааны банкуудад хүргүүлээд байгаагаас 339 нь Капитал банкийг, 806 иргэн Төрийн банкийг сонгож зээлийн судалгаанд хамрагдаад байна. Төрийн банк “100 мянган айлын орон сууц” хөтөлбөрт хамрагдах хүсэлтэй иргэдийн судалгааг дагнасан 1 салбараар дамжуулан судлан ажиллаж байна. “100 мянган айлын орон сууц” хөтөлбөрийг хэрэгжүүлэх явцад банк зээл олгох шийдвэр гарсан иргэдээс түр барьцаа шаардаж зээлийг олгож байгаа нь иргэдэд хүндрэл учруулж байсан. Энэхүү асуудлыг иргэдэд дарамт түвэггүйгээр шийдвэрлэх үүднээс “100 мянган айлын орон сууц” хөтөлбөрийн жагсаалтанд багтсан баригдаж буй барилга дээр дуусаагүй барилгын гэрчилгээ гаргаж банкинд түр барьцаалах, мөн тухайн барилгын компанитай банк, иргэн нар хамтран ажиллах гурвалсан гэрээ байгуулан ажиллахаар шийдвэрлэж байна. Иргэдийн ирүүлсэн хүсэлтийн материал дээр үндэслэн: 1. Орон сууцны үнийг хүснэгтээр харуулахад: 2. Орон сууцны үнийг графикаар харуулахад: 3. Орон сууцны талбайн хэмжээгээр харуулахад:

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

naad hun huurdag ajilaa bohsnii nuhruugee chih za bid nar hun shu baga hudal shaa bs nrt shaa bol:
zail.mn
2013-01-13
BYAMBAA:
ДЭЭРХ НӨХӨРТЭЙ САНАЛ НЭГ БАЙНА.ГАДААДАД БАЙГАА БИД ЭНЭ ТӨСӨЛД ЯАЖ ХАМРАГДАЖ БОЛОХ ВЭ МӨН ЗЭЭЛД ЯАМАР БИЧИГ БҮРДҮҮЛЭХ ТАЛААР ЗӨВӨЛГӨӨ ӨГНӨ ҮҮ.
2012-05-11
dash:
gadaadad olon jiliin hugacaand olson zuilgui amidarlaa odoo nas 50 hurch bn nutag orondoo oroh orongui bn odoo ene tusuld bid orolcoh bolomj bn uu zeel abahad yamar bichignuud burduuleh be zuvluguu ugnu uu
2012-05-11
unurzul:
100 айлын орон сууцны банкны зээлийн барьцаанд тухайн барилгын ордераг урьдчилан гаргаж барьцаалах нь түйлын зөв шүү Угаасаа орон сууцны программ маань анх удаа байр авч байгаа хүмүүс хамрагдаж байгаа тул юуны барьцаа байх билээ Амжилт хүсье
2012-05-10
100 myangan ail tosol yor ni neg l bolj ogohgui l bna daa ediin zasgiin tootsoo sudalgaagaa sain hiisen yumuu hudlaa amandaa orson toogoo buraad bgaa yum bish uu ene darga nar
2012-05-10
majig:
capital zeelee ogoh asuudal ymar deeree ywna we
2012-05-10