
ОХУ-ын их, дээд сургуулиудад суралцаж буй Монгол оюутнуудын дунд 2012 оны 5 сарын 7-8-ны өдрүүдэд сагсан бөмбөгийн тэмцээнийг “Улс түмний найрамдлын их сургууль” –ийн спортын зааланд зохион Москва, Эрхүү зэрэг хотын их, дээд сургуулийн 20 орчим багийн 350 орчим тамирчид эрэгтэй, эмэгтэй тамирчид оролцон амжилттай явагдаж дүнгээ гаргалаа.
Эрэгтэйчүүдийн тэмцээн сонирхолтой, өрсөлдөөн тоглолт олон боллоо. ОХУ-ын ИДС-иудад сагсан бөмбөг сайн тоглодог оюутнууд олноор элсэн орсныг энэ тэмцээн харуулсан ба шилдэг тамирчдын өрсөлдөөн дундаас Дотоод хэргийн их сургууль (МВД)-ийн баг алтан медаль хүртэв. Мөнгөн медалийг Москва хотын авто тээврийн их сургуулийн (МАДИ) оюутнууд авчээ. Харин хүрэл медалийг Москва хотын төмөр замын их сургуулийн баг эзэлсэн байна.
Эмэгтэй багуудаас Москва хотын төмөр замын их сургуулийн баг тамирчид хүчтэй өрсөлдөгчид байж тэргүүн байранд орж чадлаа. Москва хотын авто тээврийн их сургуулийн оюутнуудаас шалгарсан баг 2 дугаар байрт орж мөнгө, Улс түмний найрамдлын их сургууль (РУДН) баг хүрэл медалийн эзэд боллоо.
Тэмцээний үеэр 2 шилдэг тамирчныг сонгон шалгаруулсан байна. Эрэгтэй тамирчидаас Дотоод хэргийн их сургуулийн тамирчин Т. Мөнх-амгалан, эмэгтэй тамирчдаас О.Болор-эрдэнэ нар тус тэмцээний шилдэг тамирчинд болжээ
Тэмцээнийг Монгол улсаас ОХУ-д суугаа Элчин сайдын яам, Монголын оюутны спортын холбоо (МОСХ), ОХУ-ын Монгол оюутны холбоо хамтран зохион байгуулж явуулжээ.
Энэ дашрамд дурдахад дөрвөн жил тутамд Монгол улсын Засгийн газрын тогтоолоор гадаад орнуудад суралцагч оюутны спортын наадмыг ОХУ-ын Москва, БНХАУ-ын Бээжин хотноо зохион байгуулдаг бөгөөд 2013 онд Москва хотноо энэхүү наадмыг уламжлал ёсоор нь явуулахаар ГХЯ, БСШУЯ, ЗГХА-БТСГазар, МОСХолбооноос ярилцаж, удахгүй их наадмын зааварыг батлан гаргахаар төлөвлөж байна.
Уг наадмыг Москва хотноо 2005 онд Баумений нэрэмжит Техникийн их сургууль, 2009 онд Москва хотын Биеийн тамир, спортын их сургуулиуд дээр Улаанбаатар хотоос хүрэлцэн очсон БТСГазар, МОСХ-ны төлөөлөгч, шүүгч нар удирдан, хөрөнгө зардлыг нь гарган амжилттай зохион байгуулан явуулж байжээ.
А.Алт
СЭТГЭГДЭЛ БИЧИХ