
Гэрийн хорионоос зугтан АНУ-д суралцах хүсэлт гаргаад байсан Хятадын хараагүй, тэрс үзэлтэн Чен Гуанченд Вашингтоны их сургуульд тэтгэлэгтэй сурахыг санал болголоо. Мөн Нью- Йоркийн их сургуулиас ижил санал ирээд байгаа аж. Гэвч Ченийг АНУ-д зорчих эрх олгох тухай Обамагийн Засгийн газар, Бээжин хоорондын зөвшилцлийн хариу хараахан гараагүй байна.
Гэрийн хорионоос зугтсаныхаа дараа 40 настай тус идэвхтэн АНУ-ын элчин сайдын яаманд зургаан өдрийн турш хоргодсон нь хоёр улсын хоорондын дипломат харилцаанд сэв суулгаад байсан юм.Одоогоор Чен гэрийн хорионоос зугтах үедээ авсан хөлний гэмтэл, 19 сарын турш гэрийн хорионд байх үедээ авсан бусад өвчин эмгэгээ хэвтэн эмчлүүлж байна. Тэрбээр гэр бүлийнхээ аюулгүй байдлыг хамгаалахын тулд гэр бүлээрээ гадаадад гарч үргэлжлүүлэн суралцах хүсэлт гаргаад байгаа юм.
Б.Хаш
СЭТГЭГДЭЛ БИЧИХ