"Зэс эрдэнийн хувь” компанийнхан жагсаж байна
Орхон аймгийн “Зэс эрдэнийн хувь” компани Төрийн ордны зүүн талд жагсаал хийж байна. Тэд сүүлийн жил гаруйн хугацаанд ийнхүү тэмцэж, мэдээлэл хийж байгаа. Орхон аймгийн иргэдийн нэгдэл “Зэс эрдэнийн хувь” компанийг үүсгэн байгуулаад хоёр жилийн хугацаа өнгөрсөн. Энэ хугацаанд тус компани “Эрдэнэт” үйлдвэрийн ашигладаггүй, хаягдлыг ашиглаад цэвэр зэсийн үйлдвэр байгуулахаар санаачилга гарган, тооцоо судалгаа хийж, шийдвэр гаргах төвшний эрх бүхий байгууллага болох Монгол Улсын Засгийн газар, Төрийн өмчийн хороо, “Эрдэнэт” үйлдвэрийн удирдлага, зөвлөл гээд шат шатны байгууллагуудад танилцуулаад байсан юм . Харин Засгийн газрын хуралдаанаар энэхүү хаягдал овоолгыг ашиглаж болох зөвшөөрлийг өгсөн байна. Харин нь үүнийг Төрийн өмчийн хороо хүлээж авахгүй байгаа тул иргэд ийнхүү цуглаад байгаа аж. Тэд "Хаягдал болоод байгаа эх орны хишгийг бид яагаад ашиглаж болдоггүй юм" хэмээж байна. Түүнчлэн 11 цагт тус компанийн төлөөллүүд уг асуудлаар “Улс төр” мэдээллийн төвд хэвлэлийн бага хурал хийхээр зарлаад байгаа юм. Д.Цэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ