Энэ удаагийн “Нэг өдөр” буландаа ЗТБХБ-ын сайд Ц.Дашдоржийг урьж оролцуулж байна. 11 яамнаас хамгийн олон салбар харьяалагддаг, үүрэх ачаа нь хүндхэн албыг тэрбээр хариуцдаг гэж боддог. Энэ албыг хүлээж авснаас хойш 100 хоног өнгөрчээ. Эргээд харахад урт хугацаа мэт боловч ихийг хийж бүтээх гэж зорьсон хүнд бол бага хугацаа. Иймээс өнгөрсөн хугацаанд хэр ажил хийж гүйцэтгэснийг нь давхар “шалгах”-аар энэ удаагийн дугаартаа оролцуулсан билээ.
7:30 Сайдын ажил гүйхээс эхэлдэг аж. Ажил гэсний учир нь тэрбээр эрүүл мэнддээ анхаарч гүйхийн зэрэгцээ дэд бүтэц, авто зам, хот төлөвлөлт гээд салбартаа хамаарах ажлынхаа заримыг ч давхар шалгачихдаг бололтой.
8:30 Ажилдаа ирэв. Хөгжлийн замын бүтээн байгуулалт гэж нэрлэгдэх болсон төмөр замын ажлыг нэг өдрийн өмнө боловч эхлүүлчих юмсан хэмээн хэдэнтээ өгүүлсэн сайд маань ажилдаа ирэнгүүтээ дээрх ажлыг хариуцаж буй ажлын хэсгийнхнийг дуудаж хуралдлаа. “Төрөөс төмөр замын тээврийн талаар баримтлах бодлого”-ыг хэрэгжүүлэх үүднээс “Сайшанд-Тавантолгой-Гашуунсухайт” чиглэлийн төмөр замын бүтээн байгуулалтыг эхлүүлэх, энэ төслийг “барих-ашиглах-шилжүүлэх” төрлийн концессийн гэрээний дагуу гүйцэтгэх тухай гээд олон асуудлыг энэ үеэр ярилцана билээ.
10:05 Япон Улсын буцалтгүй тусламжаар Улаанбаатар хотын усан хангамжийг нэмэгдүүлэх “Гачуурт-эх үүсвэр” төслийг нээж үг хэллээ. Улаанбаатар хотын усан хангамж, түүний дотор гэр хорооллынхны усан хангамжийг нэмэгдүүлэх, амьдрах орчныг сайжруулах зорилготой энэ төслийн хүрээнд Туул голын ай савын Гачуурт дахь хэсэгт 21 гүний худаг шинээр барин, олборлосон усыг Гачуурт усан санд хуримтлуулж, хлороор ариутган цэвэршүүлэх юм байна. Ингэснээр нийслэлийн усан хангамж 20 хувь нэмэгдэнэ гэнэ.
14:35 “UBS” “TV9” телевизэд цаг үеийн асуудлаар ярилцлага өгөв. “100 мянган айлын орон сууц” хөтөлбөрийн хэрэгжилт, барилга, орон сууцны нэг ам метр талбайн үнэ болон дээрх асуудлын хүрээнд иргэдэд тулгамдаж буй асуудлыг хэрхэн шийдвэрлэж байгаа тухай, төмөр замыг хөгжүүлэх чиглэлд хийж хэрэгжүүлэхээр төлөвлөсөн болон одоо хийж байгаа ажлын талаар, Монгол Улсын хуулийг зөрчин даац хэтрүүлэн авто замаар тээвлэрлэлт хийж, байгаль орчин сүйтгэж буй асуудлыг зохицуулах чиглэлд юу хийж, ямар гарц олсон гээд өргөн сэдвийн хүрээнд ярилцлага өрнөсөн юм.
15:51 ЗТБХБ-ын сайд Ц.Дашдорж ОХУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Виктор Васильевич Самойленко болон БНХАУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Ван Шөүлэн нартай уулзлаа. Талууд сайдтай шинэ төмөр замын асуудлаар санал солилцов. Сайд хамгийн чухал буюу нэгдүгээрт тавигдах эрх ашиг бол Монгол Улсын эрх ашиг юм гэдгийг онцоллоо.
17:10 Агентлагийн газрын дарга нартай уулзав. Энэ үеэр үүрэг болгож өгсөн ажил нь ямар явцтай байгааг тодруулсан юм. Эхлээд Авто тээврийн газарт нэвтрүүлсэн шинэ программ буюу тээврийн хэрэгслийн улсын дугаарыг автоматаар буюу тохиолдлоор /Random/ сонголтыг хийн олгож байхаар программчлагдсан ажлын талаар мэдээлэл авав. Ингэхдээ иргэдэд чирэгдэлгүйгээр хэрхэн үйлчилж байгааг тодруулна билээ. 2010 онд 15116 ширхэг дугаар солигдож 226.7 сая төгрөг, 2011 онд 25498 ширхэг дугаар солигдож 400 гаруй сая төгрөгийн үргүй зардал гарчээ. Харин шинэ стандартыг нэвтрүүлж цахим сүлжээ ашигласнаар хэдэн зуун сая төгрөгийн үргүй зардал хэмнэгдэж байгаа аж. Авто замын газрын хувьд энэ онд нийтдээ 346 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт шинээр хийх юм байна. 950 орчим км замыг улсын төсвийн болон Азийн хөгжлийн банк, Дэлхийн банкны зээлээр эргэн төлөгдөх нөхцөлтэй буюу хөрөнгө оруулалтаа хийгээд тодорхой гүйцэтгэлээр санхүүждэг хэлбэрээр авто замыг барих аж. Энэ мэтчилэн мэдээлэл авсны дараа чиглэл бүрээр холбогдох үүрэг даалгаврыг сайд өглөө.
11:10 Засгийн газрын ээлжит хуралдаанд оролцлоо. Хуралдаанаар Монгол Улсын нэгдсэн төсвийн 2013 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2014-2015 оны төсвийн төсөөллийн тухай хуулийн төсөл болон түүнийг дагалдах хуулийн төслийн тухай хэлэлцээд гишүүдийн гаргасан саналыг тусгаж, УИХ-д өргөн мэдүүлэхээр болов. “Агаарын тээврийг хялбаршуулах үндэсний хөтөлбөр”-ийн хэрэгжилтийн явцын талаар ЗТБХБ-ын сайд Ц.Дашдорж Засгийн газрын гишүүдэд танилцуулсан юм. Үүнтэй холбогдуулан агаарын хөлөг олон улсын хилийн боомтгүй нисэх буудалд зайлшгүй буулт хийсэн тохиолдолд хилийн хяналтыг гүйцэтгүүлэх зохион байгуулалтын арга хэмжээ авах зохицуулалт бүрдүүлэх, холбогдох журмыг боловсруулан баталгаажуулахыг холбогдох сайд нарт даалгав. Мөн Улсын бүртгэлийн ерөнхий газар, Хил хамгаалах ерөнхий газар, Гадаадын иргэн, харьяатын асуудал эрхлэх газрын паспорт хяналтын нэгдсэн сүлжээний программ хангамжийг сайжруулах, шаардагдах хөрөнгийг шуурхай шийдвэрлүүлэхийг үүрэг болголоо. Түүнчлэн агаарын тээврийг хялбаршуулахтай холбогдсон үйл ажиллагаа, арга хэмжээ нь аялал жуулчлал, олон улсын худалдааны хөгжилд хэрхэн нөлөөлөхийг тодорхойлох, үнэлгээ өгөх боллоо. Мөн хуралдаанаар Засгийн газрын өнгөрсөн гуравдугаар сарын үйл ажиллагааны талаар Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Ч.Хүрэлбаатар гишүүдэд танилцуулсан юм. Өнгөрсөн сард Засгийн газрын хийсэн ажлыг дүгнэвэл ачаалал ихтэй, энэ хэрээр улс орны нийгэм, эдийн засгийн амьдралд чухал нөлөөтэй олон томоохон шийдвэр гаргасан сар болж өнгөрчээ. Тухайлбал, “Шинэ бүтээн байгуулалт” дунд хугацааны зорилтот хөтөлбөрийн хүрээнд барих “100 мянган айлын орон сууц” хөтөлбөрт хамрагдах орон сууцны жагсаалтыг баталжээ. “Төрөөс төмөр замын тээврийн талаар баримтлах бодлого”-ын хэрэгжилтийг эрчимжүүлэх зорилгоор “Төмөр замын салбарт авах зарим арга хэмжээний тухай”, “Баруун бүсийн босоо тэнхлэгийн автозамыг хөгжүүлэх хөрөнгө оруулалтын хөтөлбөрийн нэгдүгээр төсөл”-ийн Зээлийн хэлэлцээрт гарын үсэг зурах тухай хэлэлцэн тодорхой шийдвэр гаргасан байна.

19:20 Говь-Алтай аймгийн ундны усны хангамжийг сайжруулах “Тайшир-Алтай” төслийн багийнхан боловсруулсан ТЭЗҮ-гээ танилцуулахын өмнө орж хоёр асуултанд хариу авлаа. Сайд “Би энэ албыг авснаас хойш гурван үндсэн асуудалд л анхаарлаа төвлөрүүлсэн. Эхнийх нь иргэдээ орон сууцтай болгох ажлыг санхүүгийн зөв схемээр шийдвэрлэх, хоёрдугаарт бүх аймгийн төвүүдийг нийслэлтэй хатуу хучилттай зам. Дорнод, Сүхбаатар, Өмнөговь, Увс, Завхан, Хөвсгөл зэрэг зургаан аймгийн төвөөс эхлэх 545.6 км замыг Хөгжлийн банкны санхүүжилтээр барина. Урьд нь Хөгжлийн банк хөрөнгө гаргахгүй байна гэж ярьдаг байсан. Тэгвэл санхүүгийн эх үүсвэрийг зөв олж, схемийг нь оновчтой тодорхойлоод өгөхөөр болдог л юм байна шүү дээ” гэв. Мөн тэрбээавто замаар холбох ажлыг эрчимжүүлэх, гуравдугаарт төмөр замын асуудлыг зөв гарцаар оновчтой шийдвэрлэх. Орон сууц гэхээр ганцхан асуудал мэт сонсогдож байгаа ч түүнийг тойрсон шийдвэрлэх ёстой олон асуудал багтдагийг бодох ёстой. Жишээ нь, тэнд амьдрах иргэдийн эрүүл мэнд, соёл боловсрол, үйлдвэрлэл үйлчилгээ авах, хүртэх Улаанбаатар хотын дэд бүтэц, хотын ерөнхий төлөвлөгөө, барилга, нийтийн аж ахуй нь хамт шийдэгдээд явах ёстой. Дараагийнх нь хатуу хучилттай автор одоо эхлүүлсэн ажлаа улам боловсронгуй болгоход анхаарлаа хандуулж, ажлынхаа ард гарахыг зорьж байна. Миний дэргэд мэргэшсэн сайн хамт олон ажиллаж байгаа. Салбарынхаа урагшаа явж байгаа ажлын хажуугаар тэдний эрх зүйн орчныг сайжруулах талд ч анхаарч байна. “Эрчтэйхэн ажиллавал зорьсон ажлынхаа ард гаргах боломжтой. Ер нь гарцыг нь олоод зөв зохион байгуулбал ямар ч ажлын ард гарч болно гэж үздэг хүн гэсэн юм.
21:06 Ажлын цаг хэдийнэ дууссан ч сайдын өрөөний үүдэнд түүнтэй уулзаж ажлаа танилцуулах гэсэн, санал зөвлөмж авах гэсэн агентлаг, газар, салбарынх нь мэргэжилтэн, дарга нараас гадна хүсэлт, санал, өргөдөл барьсан иргэн ч цөөнгүй хүлээж байсан юм.
Цаг завгүй өрнөсөн сайдын ажил ийнхүү 22.50 цагийн үед өндөрлөв.