
Засгийн газрын хуралдаанаар
Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн энэ оны 03 дугаар сарын 28-наас 04 дүгээр сарын 01-ний өдрүүдэд ХБНГУ-д хийсэн төрийн айлчлалын дүнг хэлэлцээд Үндэсний аюулгүй байдлын зөвлөлд оруулахаар болов.
Энэ удаагийн айлчлал манай хоёр орны хооронд стратегийн түншлэлийн харилцаа тогтооход чухал түлхэц үзүүллээ гэж Засгийн газар үзсэн байна.
Мөн Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн энэ оны 04 дүгээр сарын 03-06-ны өдрүүдэд Бүгд Найрамдах Киргиз Улсад хийсэн албан ёсны айлчлалын дүнг хэлэлцээд Үндэсний аюулгүй байдлын зөвлөлд оруулахаар болжээ. Энэ айлчлал хоёр орны улс төр, худалдаа, эдийн засаг, хүмүүнлэгийн хамтын ажиллагааг өргөжүүлэх, улмаар харилцааг шинэ агуулгаар баяжуулан хөгжүүлэх талаар ярилцан тохирч, уламжлалт найрсаг харилцааг ахиулсан чухал ач холбогдолтой боллоо гэж Засгийн газар дүгнэж байна.
Түүнчлэн
Хоршооны тухай хуульд нэмэлт оруулах тухай, Засгийн газрын тусгай сангийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулиудын төслийг хэлэлцээд сайд нарын гаргасан саналыг тусган УИХ-д өргөн мэдүүлэхээр болов. Мөн Эм, эмнэлгийн хэрэгслийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг дэмжиж, гишүүдийн гаргасан саналыг тусган УИХ-д өргөн мэдүүлэхээр болжээ.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ