
Засгийн газрын хуралдаанаар Тэмдэгтийн хураамжаас чөлөөлөх тухай хуульд өөрчлөлт оруулахыг дэмжиж УИХ-д өргөн мэдүүлэхээр тогтлоо.
Мөн
“Хүнсний аюулгүй байдал” үндэсний хөтөлбөрийн хэрэгжилтийн явцын талаархи, танилцуулга, зөвлөмжийн төслийг хэлэлцээд Үндэсний аюулгүй байдлын зөвлөлд уламжлахаар тогтлоо. 4 тэргүүлэх чиглэл, 13 зорилтын хүрээнд 87 арга хэмжээ хэрэгжүүлэхээр төлөвлөсөн бөгөөд өнгөрсөн оны эцсийн байдлаар хэрэгжилт 64.8 хувьтай байна.
Үндэсний хөтөлбөр нь иргэн, төр, олон нийт, хувийн хэвшлийн оролцоотойгоор иргэдийг тэжээллэг, эрүүл ахуйн баталгаатай хүнсээр жигд, хүртээмжтэй, тогтвортой хангах, эрүүл аж төрөх нөхцөл бүрдүүлэх, Монгол брэндийн органик хүнс бий болгож гадаад, дотоодын зах зээлд өрсөлдөхүйц эдийн засгийн шинэ чадавхи бий болгох зорилготой юм. Хуралдааны төгсгөлд
Овоот толгойн ордын тусгай зөвшөөрөлтэй холбоотой асуудалтай танилцлаа.
Мөн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын харьяанд Мэргэжлийн сургалт, үйлдвэрлэлийн төв байгуулахаар тогтлоо. Төвийн барилга байгууламж,орон тоо, багшлах боловсон хүчин, сургалтын орчинг сайжруулахад шаардлагатай хөрөнгө зэргийг шийдвэрлэхийг холбогдох сайд, албан тушаалтнуудад үүрэг болгожээ.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ