Боловсролын салбарынхны урамшуулал, тэтгэмжийг хуульчиллаа

img

Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооноос Улсын Их Хурлын 2012 оны хаврын  чуулганы хугацаанд буюу 2012 оны 5 дугаар сарын 09-ний өдөр Монгол Улсын Засгийн газраас болон Улсын Их Хурлын гишүүн Д.Оюунхорол, Ө.Энхтүвшин, Ч.Сайханбилэг, Д.Одбаяр, Д.Очирбат, Л.Лүндээжанцан, Ж.Энхбаяр, С.Эрдэнэ, Х.Наранхүү, С.Бямбацогт, Х.Бадамсүрэн, Д,Дондог, П.Алтангэрэл нараас өргөн мэдүүлсэн Боловсролын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Бага, дунд боловсролын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Сургуулийн өмнөх боловсролын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслүүдийг хэлэлцэн баталлаа.

            Боловсролын багц хуулийн нэмэлт, өөрчлөлтийн талаар:

Багш, ажилтнуудын нийгмийн асуудлаар
  1. Бүх шатны сургууль, цэцэрлэгийн дараах албан тушаалд, тухайлбал:
    1. 1.    Багш,
    2. 2.    Захирал 
    3. 3.    Эрхлэгч
    4. 4.    Орлогч захирал
    5. 5.    Хичээлийн эрхлэгч /сургалтын менежер/
    6. 6.    хичээлийн зохицуулагч,
    7. 7.    Нийгмийн ажилтан,
    8. 8.    Арга зүйч
    9. 9.    Дадлагын багш
10. Дотуур байрын багш 11. Цэцэрлэгийн туслах багш,  25 ба түүнээс дээш жил ажилласан иргэнд өндөр насны тэтгэвэр тогтоолгоход 24 сарын, үүнээс сум тосгон багийн сургууль, цэцэрлэгт 10 жил ажилласан бол 36 сарын үндсэн цалинтай тэнцэх хэмжээний нэг удаагийн   мөнгөн тэтгэмжийг улсын төсвөөс өмчийн хэлбэр үл харгалзан олгох болсон. Энэ тэтгэмж их, дээд сургууль, коллеж, МСҮТ-ийн дээр дурьдсан албан тушаалд ажиллагчдад хамаарч байгаагаараа онцлог юм. 2.Төрийн болон орон нутгийн өмчийн цэцэрлэг, ЕБС-д туслах ажилтнаар 25 ба түүнээс дээш жил ажилласан иргэнд өндөр насны тэтгэвэр тогтоолгоход 12 сарын, үүнээс сум тосгон багийн сургууль, цэцэрлэгт 10 жил ажилласан бол 18 сарын үндсэн цалинтай тэнцэх хэмжээний 1 удаагийн   мөнгөн тэтгэмжийг улсын төсвөөс олгохоор боллоо. Туслах ажилтан гэдэгт нягтлан бодогч, тогооч, нярав, манаач, үйлчлэгч, мужаан, цахилгаанчин, слесарь, галч болон үйлчилгээний бусад ажилтнууд хамрагдана.   3.Сум, тосгон, багийн цэцэрлэг, сургуулийн багшид тогтвор суурьшилтай ажилласан 5 жил тутамд 6 сарын үндсэн цалинтай нь тэнцэх хэмжээний мөнгөн тэтгэмжийг олгож байгааг өргөжүүлж:
  1. 1.    цэцэрлэгийн эрхлэгч
  2. 2.    цэцэрлэгийн туслах багш
  3. 3.    цэцэрлэгийн арга зүйч
  4. 4.    цэцэрлэгийн эмч
  5. 5.    сургуулийн захирал
  6. 6.    сургалтын менежер
  7. 7.    сургуулийн нийгмийн ажилтан
  8. 8.    дотуур байрын багш
  9. 9.    албан бус боловсролын багш
10. сургуулийн номын санч 11. сургуулийн эмчид олгохоор боллоо.   4.Засгийн газрын тогтоолоор ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэгт ажиллагчдад сар бүрийн үндсэн цалингийнх нь 15 хувьтай тэнцэх хэмжээтэй үр дүнгийн мөнгөн урамшуулал олгож байгааг хуульчилж, цаашид тогтвортой олгож байхаар болголоо.   5.Боловсролын сургалтын байгууллагын нийт албан хаагчийг 5 жил тутамд 1 удаа эрүүл мэндийн урьдчилан сэргийлэх үзлэг шинжилгээнд үнэ төлбөргүй хамруулах ажлыг орон нутгийн Захиргаанаас зохион байгуулж байхыг хуулчиллаа.   6.Ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэгийн багшийн мэргэжлийн зэрэг, ур чадварыг өмчийн хэлбэрийг үл харгалзан улсын төсвийн хөрөнгөөр 5 жил тутам дээшлүүлнэ.   7.Ерөнхий боловсролын сургуулийн захирал, цэцэрлэгийн эрхлэгчийг сум, дүүргийн  Засаг дарга томилдог байсан бол аймаг, нийслэлийн Засаг дарга томилохоор боллоо.   8.Боловсролын мэргэжлийн байгууллагууд үндсэн чиг үүргээ зохих ёсоор гүйцэтгэж байх эрх зүйн орчныг бүрдүүлэх, санхүүжилтийн баталгааг хангах талаар томоохон өөрчлөлт орсон. Тухайлбал, Боловсролын хүрээлэнг секторын бүтэцтэй болгож, улсын төсвөөс санхүүжүүлэх боллоо. Мөн боловсролын чанарын хяналт, үнэлгээний мэргэжлийн байгууллагын ажиллах эрх зүйн зохицуулалтыг боловсронгуй болгох боломжийг бий болголоо.   9.Ерөнхий боловсролын сургуулийн бүтцийг 5+4+3 болгосон.   10.Ерөнхий боловсролын лаборатори сургууль гэсэн статусийг бий болголоо. Лаборатори сургууль нь ерөнхий боловсролын сургалтаас гадна сургалтын агуулга, хөтөлбөр, арга зүйн судалгаа, туршлтыг зохион байгуулах, багш нарын мэргэжлийг дээшлүүлэх орон нутгийн төвийн чиг үүрэгтэйгээр ажиллана.   11.Сургууль цэцэрлэгийн газрын асуудлыг төлөвлөх, өөр зориулалтаар ашиглахгүй байх талаар хуулийн зохицуулалт хийгдсэн.   12.Гадаадын хөрөнгө оруулалттай цэцэрлэг, сургуулийн сургалт эрхлэх тусгай зөвшөөрлийг Боловсролын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагаас олгодог болголоо.  

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

Энхтуяа:
Эмнэлгийн болон боловсролын байгууллагын Үйлчлэгч асрагч нартаа 5 жилийн нэмэгдэл олгохгүй юмуу Эрүүл мэндийн болон Боловсролын ерөнхий хуулинд туслах ажилтанд, бусад ажилтанд 5 жилийн нэмэгдэл олгох талаар алгаа. Бусад ажилтан гэдэгт үйлчлэгч орноо. Бусад мэргэжилтэн гэсэн заалт байна. Үүнд үйлчлэгч нар орохгүй, мэргэжилтнүүд ордог.
2024-06-11
одноо:
нэг байгууллагадаа тасралтгүй 5 жил ажилласан хүнд өгөх үү би энэ жил 4 дэхь жилдээ нэг байгууллагад ажиллаж байна ирэх намар өөр сургуульд ажиллахаар болсон тэгэхээр 5 дахь жилдээ ажилласаны мөнгө олдох уу
2021-05-14
Бусад ажилтангуудад нь яагаад өгдөггүй юм бэ дандаа доод албан тушаалтанууд бага цалинтай хүмүүс адилхан өгөх л хэрэгтэй шүү дээ
2021-03-23
Халиунаа:
Хөдөө орон нутагт тогтвор суурьшилтай ажилласны нэмэгдлийг сургуулийн нягтлан, нярав архив, бичиг хэргийн ажилтан, үйлчлэгч нар яагаад авч болохгүй гэж бусад нь бүгд авч байгаа адилхан л орон нутгийн ажилчид шүү дээ
2019-03-12
Халиунаа:
Хөдөө орон нутагт тогтвор суурьшилтай ажилласны нэмэгдлийг сургуулийн нягтлан, нярав архив, бичиг хэргийн ажилтан, үйлчлэгч нар яагаад авч болохгүй гэж бусад нь бүгд авч байгаа адилхан л орон нутгийн ажилчид шүү дээ
2019-03-12
хм:
25jil aljaad 12sart tentseh 10 jil ajillad 18sartai tentseh tsalin uu ene arai bishee soliod bichtsimv
2017-10-31
Зочин:
Ажиллаж байх хугацаандаа түр хөдөлмөрийн чадвар алдагдвал 5 жилийн тэтгэмж авах боломжтой юу
2017-04-24
захирал:
цагийн багш авч болох үндэслэл бий үү?
2017-01-21
Зочин:
2017 оны
2017-01-15
зочин:
2017 ОНД олгох 5 жилийн тэтгэмжээ 1 р сард багтаан олгоё
2017-01-08
зочин:
2017 онд олгох 5 жилийн тэтгэмжийг хэзээ өгөх вэ
2016-12-19
багш:
багш нар бол гол хөдөлгөгч хүч . захирал, эрхлэгч юу хийдгийн
2016-06-15
багш:
багш нар бол гол хөдөлгөгч хүч . захирал, эрхлэгч юу хийдгийн
2016-06-15
багш:
тэнэг
2016-06-15
зочин:
5 жилийн урамшууллаа өгөөчээ
2016-04-07
тогос:
боловсролын хуулиа дахин эргүүлж хараач туслах ажилтануудаа 5 жилийн тэтгэмжинд хамруулаач эдгээр хүсүүс чинь хамгийн чухал ажлын хийдэг багш нараа чанаржуулаач хүүхдүүдийн сурлага улам муудаж байна хичээл бараг ордоггүй гэсэн шүү дээ
2013-04-16
багш:
тэнэг
багш:
Дээд сургуулийн ялангуяа хөдөө орон нутгийн бид төрөөс дэмжлэг авар эрхгүй гэж үү. Өнөөдөр 500,0 төгрөгийн цалинтай 300,0төгрөгний зээлтэй, урамшуулал нэмэгдэл, тэтгэмж юу ч байхгүй арай л дэндүү алаг үзэх юм даа. Холбогдох хүмүүс нь асуудлыг авч үзэж хариу өгөөсэй.
2013-02-25
Irgen:
Hervee 25 jilinhee 10-ig bolovsrol baiguullagad uldsenig turin zahirgaand ajillasan bol ene huulind hamragdah u? Hamruulah bol yamar baidlar hamragdah be? Medeelel ugch tuslan u?
2012-05-15
hg hhgg
2012-05-11
Ариуна:
Ямар баларсан юм бэ? Боловсролын хуулиа бүрэн гүйцэт хийхэж яадгийн бэ? Сургуулийн захирал, цэцэрлэгийн эрхлэгч, арга зүйчдийн ээжлийн амралтыг нэмж болоогүй юм уу? Боловсролд 25 аас дээш жил ажилласан захирал ердөө 30хоногийн амралттай байдаг. Гэтэл багш нар 48 хоногийн амралттай байдаг . Яагаад захирлуудыг ялгаварлаад байдаг юм бэ? Цэцэрлэгийн эрхлэгч арга зүйч нар мөн адил.
2012-05-10
багш:
багш нар бол гол хөдөлгөгч хүч . захирал, эрхлэгч юу хийдгийн
багш:
багш нар бол гол хөдөлгөгч хүч . захирал, эрхлэгч юу хийдгийн
Монгол улсын Арван түгээмэл-Ахуйн тусгаар тогтнолыг: 1-Үл өлсөн тэгш цадах-Хүнс 2-Тэнгэрт мэндэлж ертөнцөд бойжсон-Иргүн 3-Нүүхүйгээс нэүрит сэрхүйг олгосон-Мал 4-Амин чанарын эх-Газар 5-Ихийг багаар тэгшитгэх-Хэм шүүс 6-Нүүхүйг айдасгүй болгосон-Айл 7-Хөх монголыг төрөөр бадраагч-Нэүрит засаг 8-Хөг бүтээх үйлийн орон-Гэр 9-Дутсныг илүүгээр нөхөх-Сан 10-Хүчийг ухаанаар үржүүлэх-Багаж гэж Сорхугтан хатан гэрээсэлжээ.
2012-05-10
асуулт:
дээд боловсрол боловсролын асуудалд орох уу
2012-05-10
багш:
Дээд сургуулийн ялангуяа хөдөө орон нутгийн бид төрөөс дэмжлэг авар эрхгүй гэж үү. Өнөөдөр 500,0 төгрөгийн цалинтай 300,0төгрөгний зээлтэй, урамшуулал нэмэгдэл, тэтгэмж юу ч байхгүй арай л дэндүү алаг үзэх юм даа. Холбогдох хүмүүс нь асуудлыг авч үзэж хариу өгөөсэй.
iim l hun:
Ё.ОТГОНБАЯРЫН САЙДЫН БАЛГААР МАН-ЫН ХӨТӨЛБӨР НУРЖЭЭ 2012 оны 04 сарын 30 нд МАН-ын сонгуулийн амлалтыг сөхөж үзвэл “Монгол хүний оюуны чадварыг хөгжүүлэх зорилт” хэмээх 3-р бүлэгт “ЕБС-ын бүх багшыг зөөврийн комьютертэй болгоно” гэсэн заалт бий. Амласан бол өгөх ёстой тул хариугүй бүтдэгийн даваан дээр асуудлыг гардан хариуцдаг БСШУ-ны сайд нь намынхаа амлалтаар гараа угааж орхижээ. Үйл явдлыг эхнээс нь сөхвөл Монгол-Хятадын Засгийн газрын хооронд яригдсан 300 сая долларын хөнгөлөлттэй зээл бүтэж үүнээс эрүүл мэнд, боловсролын салбарт 60 сая долларыг зарцуулахаар болсон. Эрүүл мэндийн салбар 22 тэрбумаа авчихсан тул Засгийн газар сонгуулийн амлалтаа биелүүлэх зорилгоор бүх багш нарыг зөөврийн комьютерээр хангахаар болж энэ ажлыг БСШУЯ-нд даалгажээ. Ингээд эмгэнэлт инээдмийн жүжиг эхлэх нь тэр. БСШУЯ 40 сая долларын өртөгтэй төсөлдөө “Шинэ зууны боловсрол” гэдэг гоё нэр өгч өнгөрөгч 2-р сард гүйцэтгэгчийг сонгон шалгаруулахаар зарлажээ. Уг тендерт Хятадын “ZTE”, “Haier” болон Америкийн “Интел” “Майкрософт” компаний консерциум оролцсон аж. Тендерийг хариуцан гүйцэтгэх Үнэлгээний хороог БСШУ-ны төрийн нарийн Д.Далайжаргалын тушаалаар байгуулж Сангийн яамны холбогдох албан тушаалтнууд багтжээ. Үнэлгээний хороо оролцогчдын баримт бичгийг хянаж үзэж байх зуур Д.Далайжаргал ахин тушаал гаргаж Мэдээлэл харилцаа холбооны газрын дарга Д.Бат-Эрдэнийг нэмж оруулахын хамт хорооны ааш зан гэнэт өөрчлөгдсөн гэнэ. Тендерт оролцогчидод тавьж байсан техник технологийн шалгуур үзүүлэлт өөрчлөгдөж оролцогчид нь Монгол улс даяар сүлжээтэй байх ёстой гэсэн шаардлага тавьжээ. Гэтэл уг тендер нь зөөврийн компьютер нийлүүлэх тухай л болохоос дагалдах сүлжээний талаар ахнаасаа яригдаагүй. Ингээд тэр давуу тал нь “ZTE”-д “байгаа” болж таарсан бөгөөд энэ нь бусад оролцогчдоос илүү гарах технологийн давуу тал мөн гэсэн албан ёсны дүгнэлтийг Мэдээлэл харилцаа холбооны газар гаргаж өгчээ. Гэтэл “технологийн давуу” талтай өнөө компани нь ямар ч комьютер үйлдвэрлэдэггүй болохыг Үнэлгээний хорооныхон хайхарсангүй. Салхи хаашаа эргэх нь тодорхой болж үүнийг дараа дараагийн санаанд оромгүй явдлууд баталжээ. “Haier” компани луу хаа хамаагүй иргэн, компаниас “хамтран ажиллах” санал тавьж эс зөвшөөрвөл “ZTE” ялах байх шүү гэж “эелдэгээр” сүрдүүлсэн гэнэ. Тухайлбал “Алтайтрейдинг” компаний гүйцэтгэх захирал гэж өөрийгөө танилцуулсан Жавзмаа гэгч эмэгтэй “бидэнтэй тохиролц, үгүй бол тендерт унана шүү” хэмээн шулуухан хэлжээ. Энэ компани хэний мэдлийнх болох нь бүгдэд ойлгомжтой. Тэгэхээр тендерийн будлианд “Алтайтрейдинг” шууд болон шууд бусаар оролцсон эсвэл энэ компаний нэрийг барьсан болж таарч байна. Дээр нь “тохиролцох” гэсэн хэнд ч мэдээжийн үгийг тайлбарлах хэрэггүй биз. Эцэст “ZTE” тохиролцож “Haier” тохиролцоогүй тул БСШУЯамны төрийн нарийн бичиг Д.Далайжаргал 3-р сарын сүүлээр “Шинэ зууны боловсрол” төслийн сонгон шалгаруулалтаас “Haier” компанийг хассан тухай албан тоотоор мэдэгдэж. Гэхдээ хэдхэн хоногийн өмнө нь СЯамны төрий нарийны үүргийг орлон гүйцэтгэгч, нягтлан бодох бүртгэлийн бодлогын газрын дарга С.Мягмардашаас “ZTE”-тэй гэрээ хийх зөвшөөрлөө авчихсан байж. Тендер аль хэдийн дээгүүрээ шийдэгдчихсэн байсан гэсэн үг. Ямар ч шалтгаангүйгээр хасагдсан “Haier” эхлээд БСШУЯ-нд гомдол гаргаж тендерийг дүгнэсэн сонгон шалгаруулалтын дүгнэх хуудсыг өгөхийг хүсчээ. “Haier” нь компьютер үйлдвэрлэдэгээс гадна “ZTE”-гээс 6 сая доллароор хямд үнийн санал өгсөн атал харин өндөр үнэ хэлсэн нь ялчихсан байдаг. БСШУЯ таг дуугай суугаад байхаар нь Сангийн яаманд хандаж. Бас л албан ёсоор хариу аваагүй боловч 40 сая долларын өртөг нь 6 саяар нэмэгдсэнийг олж мэджээ. Гайхшаа барсан “Haier” тендерийн баримт бичигт хөндлөнгийн дүгнэлт гаргаж өгөхийг Шудрага өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газарт хандахад 2 шинжээчийг томилж өгч. Шинжээч бүсгүйчүүд хоёрхон өдрийн дотор нарийн техникийн үзүүлэлттэй 3 боть материалыг “шургуу судалж” үзээд “ZTE” компанид технологийн давуу тал байгаа гэсэн үндэслэлийг баталж Үнэлэгээний хорооны шийдвэрийг хүчинтэй гэж “дүгнэжээ”. Эцэст нь “Haier” холбогдох хууль хяналтын байгууллагад гомдол гаргах үед нөгөө таг чиг байсан БСШУЯ-ныхан эргээд холбогдох нь тэр. Эхний удаад төрийн нарийн бичиг Д.Далайжаргал нь “гал унтраах” гэж баахан гүйжээ. Тэрээр “Haier” аргадан “ZTE”-гийн бие төлөөлөгчийг дагуулан ирж нэг өдрийн дотор хоёр ч уулзалт хийн ёс зүйгүй загнасан аж. “Тендерт танай компанийг оролцуулъя, “ZTE” танайхаас зөөврийн компьютер авна” хэмээн ятгаж “ZTE”-ийн төлөөлөгч ч үүнийг нь баталсан нь Монголд тендер ямар будлиантай явагддагийг гэрч мөн. Комьпютер нийлүүлэх тендерт компьютер үйлдвэрлэгдэггүй компанийг ялуулаад тэр нь ялагдсан компаниасаа компьютер худалдан авах юм гэнэ. Гэсэн ч “Haier” заргаасаа буцаагүй тул голлон тоглогч нь арга буюу ил гарч иржээ. Тэр нь Ё.Отгонбаяр сайд байсан бөгөөд цагтаа түнш явсан “Haier”-ийн Монгол дахь төлөөлөгчтэй бус толгой компанитай нь шууд харьцаж гарчээ. Үүнийхээ тулд албан ёсны айлчлалаа хүртэл ашиглажээ. Тэрээр 4-р сарын 11-13-ны хооронд Монголын соёлын өдрүүдийн нээлтээр Бээжинд очсон гэх боловч “Haier” компаний төв байранд урьдчилан тохиролгүйгээр давхиад орчихсон гэнэ. Монголын том сайд гэнэт ороод ирсэнд цаадуул нь учиргүй гайхаа биз. Дээр нь өрсөлдөгч болох “ZTE” компанийхан бараа болж явааг хэлэх үү. Ё.Отгонбаяр сайд шууд л тохиролцоё, өргөдлөө тат хэмээн дарамт шахалт үзүүлээд монгол төрийн нэрийг ёстой нэг шавар шавхайтай холиод хаячихаж. Тендер будлиантай болсон талаарх заргаасаа буцвал тендерийн комьютерийг “ZTE”-гийнхэн “Haier”-ээс худалдаж авъя гэсэн ч хятад захирлууд нь зөвшөөрсөнгүй. Одоо тендерийн маргаан өндөр авсаны дээр “ZTE”-д нь өгье гэсэн ч өөрсдөө компьютер үйлдвэрлэдэггүй тул юу ч байхгүй тул Ё.Отгонбаяр сайдыг намын нөхөд нь “амлалт аллаа” хэмээн зүхээд эхэлжээ. Дээрх бүх явдал сайдыг нөгөө алдарт “10 хувийг” авсан юм биш биз гэсэн хардлагыг төрүүлж байна. Тийм л биш юм бол яагаад компьютер үйлдвэрлэдэггүй, өндөр үнийн санал хэлсэн компанийг ялуулсан юм бол. Тэгээд ч “ZTE” нь улс төрчидөд хээл хахууль өгсөн хэрэгт байнга л нэр холбогдож явдаг компани. Ё.Отгонбаяр сайд Зайсанд 420.0 сая төгрөгийн байранд амьдардаг, 780 гаруй сая төгрөгийн хадгаламжтай гэсэн. Тэгвэл багш нарт зөөврийн компьютер нийлүүлэх тендерийн 46 сая долларын 10 хувь нь бараг таван тэрбум төгрөг болохыг хүүхэд ч бодоод гаргаад ирнэ дээ. Түүний байн байн Булган аймгийг тойроод байдаг их мөнгө хаанаас гарч байгаа нь ч ойлгомжтой болох шиг. Боловсролын төлөө хамаг хүч чадлаа зориулна хэмээн сайрхдаг Ё.Отгонбаяр сайд эргээд боловсролын салбараа шимэгч, хэдэн багш нарын итгэлээр тоглогч гэдгээ ийнхүү харуулжээ.
2012-05-10
Монгол улсын Арван түгээмэл-Ахуйн тусгаар тогтнолыг: 1-Үл өлсөн тэгш цадах-Хүнс 2-Тэнгэрт мэндэлж ертөнцөд бойжсон-Иргүн 3-Нүүхүйгээс нэүрит сэрхүйг олгосон-Мал 4-Амин чанарын эх-Газар 5-Ихийг багаар тэгшитгэх-Хэм шүүс 6-Нүүхүйг айдасгүй болгосон-Айл 7-Хөх монголыг төрөөр бадраагч-Нэүрит засаг 8-Хөг бүтээх үйлийн орон-Гэр 9-Дутсныг илүүгээр нөхөх-Сан 10-Хүчийг ухаанаар үржүүлэх-Багаж гэж Сорхугтан хатан гэрээсэлжээ.