
Монгол Улсын Ерөнхий сайдын 2011 оны есдүгээр сарын сарын 1-ний өдрийн 65 дугаар захирамжийг үндэслэн Монгол Улсаас БНХАУ-д суугаа Элчин сайд Ц. Сүхбаатар, Бүгд Найрамдах Словак Улсаас БНХАУ-д суугаа Элчин сайд Францишек Длхополчек нар нэгэн протокол үзэглэсэн байна.
“Монгол, Словакийн хоёр талын харилцааг зохицуулж буй хэлэлцээрүүдийн тухай Монгол Улсын Засгийн газар, Бүгд Найрамдах Словак Улсын Засгийн газар хоорондын протокол”-д 2011 оны аравдугаар сар 17-ны өдөр Бээжин хотноо гарын үсэг зурав.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ