
Монгол Улс, Япон Улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 40 жилийн ойг тохиолдуулан олон төрлийн арга хэмжээ зохион байгуулагдаж байгаа билээ. Үүний нэг нь хоёр орны уран бүтээлчдийн хамтарсан “Итгэлийн гэгээ” тоглолт юм. Тус тоглолт өнөөдөр СТӨ-нд тоглогдох аж. Тоглолтод Монгол Улсын Морин хуурын чуулга бүрэн бүрэлдэхүүнээрээ, Японы үндэсний дуучид хөгжимчид, бүжигчид, Японы уламжлалт үндэсний бүжгийн нэрт төлөөлөгч, МУСТА цолоор шагнагдсан Азүма Канхо, МУ-ын хошой шагналт, Ардын жүжигчин, хөгжмийн зохиолч Н.Жанцанноров, МУАЖ, Морин хуурын чуулгын уран сайхны удирдаач Ц.Батчулуун нар оролцох юм байна.
Э. Сувд
СЭТГЭГДЭЛ БИЧИХ