
Бөмбөгөр ногоон театраас уран бүтээлийн гараагаа эхэлж байсан МУГЖ В.Долгор энэ сарын 12-нд Соёлын төв өргөөнд “Маамуу нааш ир” нэртэй хүндэтгэлийн тоглолтоо хийх гэж байна. Өдгөө 85-н насыг зооглож буй эрхэм дуучны тоглолтонд урилгаар Ардын жүжигчин Л.Цогзолмаа, Г.Хайдав, А.Долгор, Д.Самбуу зэрэг олон алдартан оролцох юм. Тус тоглолтын үеэр ардын, дуурийн, нийтийн, хүүхдийн гэсэн бүхий л төрөл жанрын дуунууд эгшиглэх аж.
Э.Сувд
СЭТГЭГДЭЛ БИЧИХ