Хурандаа генерал Сюй Цайхоу айлчилж байна

img

БНХАУ-ын Цэргийн төв зөвлөлийн орлогч дарга, хурандаа генерал Сюй Цайхоу тэргүүтэй цэргийн төлөөлөгчид өнөөдөр манай улсад албан ёсны айлчлал хийж байна. Зочдыг БХЯ-нд хүрэлцэн ирэхэд төрийн хүндэт харуул жагсч, УИХ-ын гишүүн, Засгийн газрын гишүүн, Батлан хамгаалахын сайд Ж.Энхбаяр угтан авлаа.  Дараа нь хурандаа генерал Сюй Цайхоу, сайд Ж.Энхбаяр нар хоёр орны батлан хамгаалах салбарын харилцаа, хамтын ажиллагааны талаар санал бодлоо солилцов. Мөн энэ чиглэлээр хамтран ажиллах баримт бичигт манай талаас БХЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга, дэслэгч генерал Ц.Тогоо, ХХЕГ-ын дарга, хошууч генерал Ц.Сэргэлэн нар гарын үсэг зурав.   Хурандаа генерал Сюй Цайхоу өнөөдөр Монгол Улсын Ерөнхий сайд С.Батболд, Монгол Улсын Ерөнхийлөгч, Зэвсэгт хүчний Ерөнхий командлагч Ц.Элбэгдорж нарт бараалхаж, маргааш Бага баян дахь цэргийн амралтын байрлалд баригдсан БНХАУ-ын хөрөнгө оруулалттай энхийг сахиулагчдын нөхөн сэргээх, сувилах “Энхийн төлөө” цогцолбор төв, Батлан хамгаалахын их сургууль, Зэвсэгт хүчний 150 дугаар ангийн үйл ажиллагаатай танилцах юм.   П.Наран

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

yu bolj bn a:
odoogin eronhii saidaa medehgvi bj yu bicheed bgaan be
2013-05-28
orosiin esreg uu, US esreg uu
2012-08-05
сүхбат:
БХЯ-НЫ Газрын дарга Батсайхан. Борбаатар 2 ХЯТАДЫН КОМПАНИД ЗУРГААН ТЭРБУМЫН БАРИЛГЫН АЖЛЫГ ТЕНДЕРГҮЙ ӨГӨӨД БААХАН ХУЖАА БАРИЛГАЧИД ЦЭРГИЙН АМРАЛТАНД ДЭЭР ОДОО БАЙЖ БАЙНА.БАЙНГА БЭЭЖИН НИСЭЖ ХЯТАД КОМПАНИЙН ЗАРДЛААР ЗУГААЛДАГ ЮМ. АТГ ЮУ ЮМ БЭ ГЭЖ ТОМОРЦГООДОГ ГЭНЭ ЛЭЭ. ШАЛГААД ДИЙЛДЭГГҮЙ ЮМ УУ ЭСВЭЛ ХУУЛЬ ҮЙЛЧИЛДЭГГҮЙ ЮМ УУ. ХЯТАД АЖИЛЧДАА ЭРГЭХЭЭР ЭРХЭМ ГЕНЕРАЛ НЬ АЙЛЧИЛЖ БУЙ НЬ ЭНЭ ДЭЭ.
2012-05-10
Энэ бацаан баахан том яриа биз. Хамтарч байлдах тухай хэ хэ
2012-05-10
orosiin esreg uu, US esreg uu