Индонезид осолдсон Оросын онгоц олдлоо
Индонезийн нийслэл Жакартагаас урагш орших Салак ууланд лхагва гаригт алга болсон онгоцны үлдэгдлийг илрүүлсэн тухай Индонезийн засгийн газар мэдэгдэв. Далайн түвшнээс дээш 2100 метрийн өндөрт орших Салак ууланд эрлийн ажиллагаа явуулж байсан Индонезийн цэргийн албан хаагчид онгоцны үлдэгдлийг илрүүлсэн гэдгийг Индонезийн албаны хүмүүс баталсан болохыг Аль Жазира мэдээллээ. Одоогоор онгоцонд сууж явсан зорчигчдын талаар мэдээлэл ирээгүй байна.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ