Монгол сэтгүүлч хоккейн ДАШТ-ийг сурвалжилж байна

img

Энэ өдрүүдэд Финландын Хельсинки, Шведийн Стокгольм хотуудад мөсний хоккейн дэлхийн аварга шалгаруулах 76 дахь удаагийн тэмцээн үргэлжилсээр байна. Тус тэмцээнийг Монголын спортын сэтгүүлчдийн холбооны тэргүүн дэд ерөнхийлөгч Сато хэмээх Ч.Отгонбаатар сурвалжилж байгаа бөгөөд түүний мэдээ, сурвалжлагыг “Таван цагариг” сонин, www.sportnews.mn вэбсайтаар уншигч сонирхогчдын хүртээл болгож байгаа ажээ. Тэрээр хоккейн ДАШТ-ээс өмнө Хельсинкид болсон чөлөөт, сонгомол барилдааны олимпийн эрх олгох барилдааныг сурвалжилж, Монгол Улсын гавьяат тамирчин Б.Наранбаатар, залуу мастер О.Үйтүмэн нар олимпийн эрхээ биелүүлсэн мэдээг монголчууддаа хамгийн түрүүнд хүргэсэн билээ. Зураг дээр: Ч.Отгонбаатар Зөвлөлтийн домогт хаалгач, Оросын хоккейн холбооны ерөнхийлөгч В.Третьякийн хамт

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

Sato ahdaa amjilt. =)
2012-05-12
oyu:
Enhbayar gej hugiin shouchingaas uneheer zalhaj bna yadaj delhin avargiin temtseen uzej setgelee sergeemeer bh yum.
2012-05-11
Ирэх жилээс эхэлж гарганаа. Энэ удаагийн ДАШТ ний албан ёсны эрхийг авч амжсангүй
2012-05-10
buhel buten delhiin awraga yawagdaj baihad mongoliin tv-nuud yaagaad gargadaguin be
2012-05-10