“Хөх толбот хүмүүс” Өвөрмонголд нээлтээ хийлээ

img

“DОZ” энтертайментын анхны дэлгэцийн уран бүтээл болох “Хөх толбот хүмүүс” уран сайхны кино өнгөрсөн оны аравдугаар сард Францын нийслэл Парис хотноо нээлтээ хийж үзэгчдийг багагүй шуугиулж байсан. Тэгвэл тус кино энэ сарын 9-нд буюу өчигдөр ӨМӨЗО-нд нээлтээ хийж Өвөрмонголчуудын   хүртээл болсон байна. Уг киноны нээлтийн арга хэмжээнд БНХАУ-ын ӨМӨЗО-д суугаа ерөнхий  Kонсулын газар, тус хошууны Радио Телевиз, Кино товчооны удирдлагууд, “ОДОН” телевизийн удирдлагууд болон сэтгүүлчид, Хөх хотын Төв телевиз, Хон-Конг телевиз, БНХАУ-ын “Шинхуа” агентлагийн төлөөллүүд хүрэлцэн ирсэн аж. Мөн Өвөр монголын томоохон киноны уран бүтээлчид болон Уудам хүү  киноны нээлтэд оролцжээ. Дашрамд дуулгахад уг кино нь БНХАУ-д нээлтээ хийсэн анхны монгол кино  болж байгаа юм.   Э.Сувд      

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

Манай өч төчнөөн кино гарч л байдын байх чинь лээ. ДОЗ сураггүй байхад Өврөмонголд амьдарч байлаа. Худлаа өөрсдийнхөө юмыг үнэд хүргэх гээд солиорох юм. Хятад-Монгол улсуудын хоорондох соёлын харилцааны 50-60 жилийн түүхэнд анх удаа Өвөрмонголд монгол кино нээлтээ хийсэн гэх гээд байна уу? Энүүн шиг худлаа юм байхгүй.
2012-05-12
Gukumatz:
бөгсөө үзүүлэх юмуу
2012-05-11