Н.Энхбаярын бие муудсан хэмээн сэтгүүлчдийг төөрөгдүүлэв
Өнөөдөр экс ерөнхийлөгч Н.Энхбаярын бие муудсан тухай мэдээллийг МАХН-аас сэтгүүлчдэд өгсөн бөгөөд улмаар түүний эмчлүүлж буй сайд нарын хэмээгдэх Нэгдсэн хоёрдугаар эмнэлэгт хэвлэл мэдээллийн хэрэгслүүд очсон юм. Гэтэл энэ нь үнэнд нийцэхгүй дэгс мэдээлэл байсан нь батлагдаж Н.Энхбаярыг эмчилж буй эмч нар сэтгүүлчдэд түүний биеийн байдлын талаар тайлбар хийсэн юм. Гэтэл үнэн хэрэгтээ Н.Энхбаярын биеийн байдал нь тус эмнэлэгт хүргэгдэн ирснээсээ хойш сайжирч буй бөгөөд нарийн мэргэжлийн эмч нарын хяналтад байгаа хэмээлээ.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ