"Таван толгой" ХК-нд холбогдох хэргийг шүүхэд шилжүүлэв
Өмнөговь аймгийн Цогтцэций сумын нутагт үйл ажиллагаа явуулдаг "Таван толгой" ХК-ны ажилчдын хотхонд баригдсан усан оргилуурт тоглож байсан хоёр хүүхэд тогонд цохиулж нас барсан гэмт хэрэг гарсан.
Уг хэрэгт Цагдаагийн газраас мөрдөн байцаалтын ажиллагаа явуулж, холбогдох шалгалтыг хийхэд усан оргилуурын цахилгааны ажлыг хариуцан гүйцэтгэж байсан ажилчид холболтыг хийхдээ зориулалтын бус материал хэрэглэж, аюулгүй ажиллагааны журам зөрчсөн нь тогтоогдсон байна.
Иймд гэм буруутай этгээдүүдийг Эрүүгийн хуулийн 183 дугаар зүйлийн 183.1-т зааснаар яллагдагчаар татаж, энэ сарын 4-ны өдөр яллах дүгнэлт үйлдэж Өмнөговь аймаг дахь Сум дундын шүүхэд шилжүүллээ.
Н.Түвшин
СЭТГЭГДЭЛ БИЧИХ