
Улаанбаатар хотыг ногоон нийслэл болох нь Монгол Улсын Ерөнхийлөгчөөс эхлээд экологичдын хувьд мөрөөдлийнхөн нь нэгээхэн хэсэг болоод байгаа. Тэгвэл хаврын энэ л цагт “Номын Соёлт Ертөнц” ТББ-ынхан нийслэлийг ногоон болгох оюуны үрээ суулгаж эхэллээ.
Тэдний суулгасан үр, газар шороонд бус нийслэлчүүдийн тархинд номын үр цацаж, зөв амьдралд хөтөлдөг билээ. Тиймдээ ч зохиолч, орчуулагч, ном эмхэтгэн гаргагч хэвлэлийн газрууд, хэвлэх компаниуд, номыг түгээгч дэлгүүрүүд зэрэг нийслэл хотод үйл ажиллагаагаа явуулж буй уншигчдыг хүндэтгэдэг, номоо бусдад түгээхийг хүсдэг байгууллагууд оролцож номын баярын хүрээг тэлж жилээс жилд өргөн цар хүрээг хамрах болсон.
Энэ сарын 15 –17-нд болох нийслэлчүүдийн оюуныг цэцэглүүлэх уг аянд номонд элэгтэй уран бүтээлчид, сэтгүүлчид дуу хоолойгоо нэгтгэж байгаа юм байна. Энэ аянд дуу хоолойгоо нэгтгэхийг хүссэн хүн бүр хүн бүрт нээлттэй байх аж.
Монголын залуучуудын холбооны байрт болох уг баярын үеэр номын ертөнцийн сонин сайхан, ном уншихийн гайхамшгийн талаархи өгүүлсэн алдартай хүмүүсийн ярилцлага, нийтлэлүүдийг багтаасан “Ном бол....” сэтгүүл хэвлэгдэн номын баярыг зоригсдын гарт үнэгүй хүрч, сугалаа сугалан ном хожихыг зохион байгуулагчид уншигчдаас хүснэ. Гурван өдрийн турш зохиолчийнх нь гарын үсэгтэй номыг авч, сэтгэлд дотно тэр л номыг харж өөрийгөө хөглөн, аз одоо шалган, уншигчид л гэж зориулсан хямдрал урамшууллыг эдлүүлэх юм байна.
П.Наран
СЭТГЭГДЭЛ БИЧИХ