“Ногоон хот аян-2012” өдөрлөг болно

img

Байгаль орчин,  аялал жуулчлалын яамнаас зарласан “Байгаль хамгаалах хаврын сарын аян”-ы хүрээнд маргааш 12.00 цагт Барилгачдын талбайд “Ногоон хот аян-2012” бүх нийтийн байгаль орчны өдөрлөгийг зохион байгуулах гэж байна. Байгаль хамгаалах, мод тарих үйлсэд олон нийтийг уриалах, мэдлэг мэдээлэл өгөх, экологийн боловсрол олгоход чиглэсэн үйл ажиллагаанууд өдөрлөгийн үеэр зохион байгуулагдах юм. Тухайлбал, Байгаль орчны чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг төрийн болон төрийн бус байгууллагууд үйл ажиллагаагаа сурталчилж, нэг дороос иргэдэд мэдээлэл өгөх юм. Мөн мод, бут, сөөг, тарьц суулгац, багаж хэрэгсэл, бордооны үзэсгэлэн худалдаа болох ажээ. Д.Цэцэг

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

Зочин:
Ногооруулах , мод тарих ажлаа урээр хийвэл хэсэг хугацааны дараа илуу ур дунд хурнэ.
2013-04-16
Хуухдийн парк сухбаатарын талбайн урдах цэцэрлэгийг ямар болгоод байгаа билээ одоо засгийн газрын ордны хойтох цэцэрлэгийг парламентийн ордон болгож устгах телевлегее гарчихсан байсан худлаа хошгоруулахаа болиоч ээ
2012-05-10