“Сайн сонголт-Сайхан ирээдүй” хөдөлмөрийн яармаг болно

img

“Монгол-Германы Гүүр” ТББ-ын санаачлагаар маргааш Их дээд сургууль, Мэргэжлийн боловсролын сургуулийн төгсөгчид болон төгсөх курсын оюутан залууст зориулсан Сайн сонголт - Сайхан ирээдүй” хөдөлмөрийн яармаг МЗХ-ны байранд маргааш нээлтээ хийнэ.   Хоёр өдөр үргэлжлэх тус яармагийг ГОУХАН-ийн Эрдэс баялаг, Түүхий эдийн Иж бүрэн санаачлага хөтөлбөр, ХБНГУ-ын олон улсын шилжилт хөдөлгөөн хөгжлийн төвтэй хамтран МУ-ын Хөдөлмөрийн төв бирж, Монголын Үндэсний Худалдаа Аж Үйлдвэрийн Танхим, Монголын Залуучуудын Холбооны дэмжлэгтэйгээр зохион байгуулж байгаа аж.   Энэхүү яармагийг зохион байгуулснаар МУ-ын Эдийн Засгийн Хөгжлийн түүчээ болсон Уул уурхайг дагасан дэд бүтэц барилга, зам тээвэр, геодози, байгаль орчны гээд төрөл бүрийн мэргэжлийн үндэсний бэлтгэгдсэн боловсон хүчин, ажил олгогч нарыг нүүр тулан уулзуулж, холбох, улмаар салбарын Хөдөлмөрийн зах зээлийн өнөөгийн чиг хандлага, хөгжил харуулах, байгууллагуудын хүний нөөцийн талаар мэдээлэл хүргэх, эрэлт хэрэгцээг тодорхойлох юм байна.   Хөдөлмөрийн яармагт Оюу Толгой ХХК, Эм-Си-Эс Пропертис ХХК, Энержи Ресурс ХХК, Монголын Алт Корпораци, Хүннү Коал групп, Насны Зам ХХК, Монголиан Стар Мелчерс, Вагнер Ази ХХК, За Майне ХХК, Баян Айраг ХХК, Номин Холдинг ХХК, Шунхлай групп, Интер групп, Саади групп, Хөнгөн Бетон ХХК, Цэцэнс ХХК, Эм Эс ХХК, Нью Прогресс групп зэрэг Үндэсний болон гадаадын хөрөнгө оруулалтай салбартаа тэргүүлэгч аж ахуй нэгжүүд оролцож байгаа аж. Энэ үеэр ирээдүйтэй, чансаатай, баталгаатай ажлын байруудыг санал болгохоос гадна өөрсдийн үйл ажиллагааг танилцуулж, хүний нөөцийн бодлого чиглэлээр дэлгэрэнгүй цогц мэдээлэл өгөн, сонирхолтой илтгэлүүд тавина.   Их дээд сургууль, Мэргэжлийн боловсролын сургуулиудад суралцагсад, төгсөгч залуус маань “Хөдөлмөрийн Яармаг - 2012” -т оролцсоноор өөрийн мэдлэг чадвар, давуу талаа ажил олгогчдод таниулан, холбоо тогтоож, ирээдүйн ажлын байраа олох боломжтой аж.   П.Наран  

СЭТГЭГДЭЛ БИЧИХ