Бионси хулгайн хэрэгт холбогдов
Поп дуучин Бионси бусдын бүтээлийг хуулбарласан хэрэгт холбогджээ.
Тэрбээр Бельгийн бүжиг дэглээч, балетчин Анна Терезагийн хөдөлгөөнийг шинэ дууныхаа клипэнд ашигласан тул хулгай хийсэн хэрэгт буруутгагджээ.
Тереза Бионсигийн талаар”Хөдөлгөөнийг ашиглах эсэх зөвшөөрлийг аваагүй учраас оюуны хулгай хийсэн гэсэн үг” гэжээ. Харин дуучин Бионси болон түүний клипний найруулагч бүсгүйн хөдөлгөөнийг хулгайлаагүй, хөдөлгөөн давхцсан гэсэн тайлбар хийжээ.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ