Элчин сайдууд итгэмжлэх жуух бичгээ барив

img

Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржид өнөөдөр Их Британи Умард Ирландын Нэгдсэн Вант Улсаас Монгол Улсад суух  Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд ноён Кристофер Чарльс Стюрт итгэмжлэх жуух бичгээ өргөн барилаа. Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж , Элчин сайд К.Ч.Стюртийг жуух бичгээ өргөн барьсантай нь холбогдуулан хүлээн авч уулзах үеэрээ, хоёр орны харилцаа хамтын ажиллагааг хөгжүүлэх асуудлаар санал солилцлоо. “ИБУИНВУ нь өрнөдийн орнуудаас манай оронтой дипломат харилцаа тогтоосон анхны орон юм.  Ирэх жил дипломат харилцаа тогтоосны 50 жилийн ой тохиох бөгөөд энэ хүрээнд харилцаа хамтын ажиллагааг улам бүр бататгасан олон чухал үйл явдлууд төлөвлөж байгааг бид сайшааж байна. Миний бие Йоркийн хунтайж Эрхэм дээд Эндрью болон Ерөнхий сайд Дэвид Камерон нартай хэд хэдэн удаа уулзаж, хоёр орны харилцааны асуудлаар санал солилцож ярилцаж байсан.  Манай хоёр орны  эдийн засаг, боловсрол, соёл, батлан хамгаалах салбарын хамтын ажиллагаа эрчимжиж байна. Ялангуяа  сүүлийн үед хоёр орны худалдаа эдийн засгийн харилцаа шинэ түвшинд гарах , бизнесийн түншийн холбоо бий болох бодит хөрөнгө оруулалтууд нэмэгдэж байгаад бид баяртай байна” гэж Ерөнхийлөгч ярилаа. Элчин сайд К.Ч.Стюрт  Монгол Улс бол бүс нутагтаа ардчиллыг бэхжүүлж, хүний эрхийг дээдлэх чиглэлээр үлгэр жишээ орон болохыг дурдаад, хоёр орны харилцааг шинэ шатанд гаргах мөн монголын залуу ардчиллыг улам бүр бэхжүүлэхийн төлөө хүчин зүтгэж ажиллах болно гэлээ. ИБУИНВУ-аас Монгол Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин Сайд К.Ч.Стюрт нь Япон Улсад томилогдон ажиллаж байсан Ази, Ойрхи Дорнод, Өмнөд Африкийн асуудал хариуцаж байсан туршлагатай дипломатч юм.

 

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

d:
Сү. Батболд, Нямдорж, Элбэгдорж та гурав бол Монгол улсын номер нэг дайснууд. Нүдэнд орсон өргөсүүд, Чихэнд чиийртэй чахраанууд. Монголын эдийн засаг, улс төр, ёс заншил, мөс жудагийн алуурчид. Шинэ үеийн фашистууд. Та нарыг монголын төрд байх хугацаанд монгол хүний сэтгэл зүй, мөс чанар ус шиг ууршин арилж байна. Итгэл сэтгэл замхарч байна. Төрийн хүний угшил, дархлаагүй бартаг та гурав долоон уулын цаагуур далд орж, хог шороонд булагдах болтугай. Тэнгэр лус дошгирч, газар дэлхий шилгээн нурангид дарагдах болтугай та гурвыг.
2012-05-10
gf:
БЭХ-НИЙ ДЭД САЙД Ц.ГАРАМЖАВ ХАТАГТАЙ БУЛГАНЫХНЫГ “БУДЛИУЛЖ” БАЙНА 2012 оны 05 сарын 04 нд “Монполимет”-ын захирал, ЭБЭХ-ний дэд сайд хатагтай Ц.Гарамжав төрөлх Булган нутагаа үе үе эргэх болсон. Ээлжит эргэлтийн үеэрээ Булган аймгийн “Бизнес” эрхлэгч эмэгтэйчүүд”-ийг аймгийнхаа төвд цуглуулдаг ажээ. Цуглуулсан эмэгтэйчүүд бүрийнхээ халаасанд 300 мянган төгрөг цутгасан гэнэ. Бас болоогүй аймгийнхаа ИТХ-ын дарга Г.Бат-Эрдэнэ тургүүтэй 10 гаруй нөхдийг гадаадаар аялуулж гахай, тахианы махаар бөмбөгдөн юм үзүүлж нүд тайлуулан аргандаа оруулсан гэж байгаа. Энэ мэтчилэнгээр Булганыхныг будлиантуулж байгаад УИХ-ын сонгуульд ялах бодолтой яваа даг. УИХ-ын дарга Л.Энэбиш агсантай хормой хот холбогдож явсан түүх нь түүний хүү Э.Мөнх-Очиртой нэг “рингэнд” таарснаар байнга сөхөгдөөд байхгүй бол эмэгтэй улс төрчдийг уг нь дэмжэе л гээд байгаа юм сан. Түүнийг “Чадалтай боловсролтойдоо биш зальтай, завхайдаа өнөөдрийн өндөрлөгт хүрсэн” гэж зарим сонгогчид нь дургүйцэж байгаа гэнэ. Алт ухахгчийн ажлаас алт ухагчдийг “захирах” албанд томилогдсон тэрбээр одоо алт ухагчдийг “захирах” албыг захирахаар зүтгэж байна. Дээшээ... бүр дээшээ... зүтгэх Ц.Гарамжав хатагтай доошоо... бүр доошоо буух эсэх нь Булган нутгийнхнаас хамаарах болж дээ.
2012-05-10