Тэргүүний татвар төлөгчидтэй уулзав

img

Татвар төлөгчдийн өдрүүдийг тохиолдуулан хотын удирдлагууд өнөөдөр нийслэлийн тэргүүний татвар төлөгч аж ахуйн нэгж, байгууллага, иргэдийг хүлээн авч уулзаж зөвлөлдлөө. Уламжлал болгон 14 дэх жилдээ тэмдэглэж байгаа энэхүү зөвлөгөөнөөр Нийслэлийн Засаг дарга Г.Мөнхбаяр том жижиг бүхий л хөрөнгө оруулалтын ажлыг хийх үндсэн нөхцлийг бүрдүүлж өгч буй тэргүүний татвар төлөгчиддөө гүнээ талархаж буйгаа илэрхийлэв. Мөн татвар төлөгчдийн бий болгосон таван төгрөгийг бодитой, үр дүнтэй ажил болгохын төлөө нийслэл, дүүрэг хичээн ажиллаж буйг онцоллоо. Гэр хорооллын иргэдийн амьдрах орчныг сайжруулах, байгаль орчныг доройтлыг арилгах, нөхөн сэргээх, нийслэл хотын аюулгүй байдлыг хангахад чиглэсэн томоохон ажлуудыг татвар төлөгчдийн мөнгөөр эхлүүлээд байгаа. Энэ ажлыг гүйцэтгэгч нарыг сонгон шалгаруулах,ажлын гүйцэтгэлд тавих хяналтыг чангатгасан нь татвар төлөгчдийн мөнгийг үр дүнтэй зарцуулахад чухал нөлөө үзүүлж байгаа гэдгийг хотын дарга мөн онцлон тэмдэглэв.  2011 оны мэдээгээр нийслэл, дүүргийн татварын албад улсын төсөвт 213,6 тэрбум төгрөгийн, нийслэлийн төсөвт 165,4 тэрбум төгрөгийн, дүүргүүдийн буюу орон нутгийн төсөвт 50,7 тэрбум төгрөгийн татварын орлого оруулжээ. Энэ нь улсын төсвийн татварын орлогын 12,9 хувь, нийслэлийн 84,7, орон нутгийн 98,1 хувийг нийслэл дүүргийн татварын албад оруулж байгаа аж. Өнгөрсөн оны эхэнд нийслэлийн хэмжээнд 59147 татвар төлөгч хуулийн этгээд бүртгэлтэй байсан бол өнөө жил 69137 болж, 16,9 хувиар нэмэгдсэн байна. П.Наран

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

Энэ Мөнхбаяр гэдэг хулгайч өдөр бүр уулзалт нэрийн дор сонгуулийн шоу хийхээ зогсоож, гэр хорооллын жалганы үнс, хогоо цэвэрлэвэл яасан юм. Чи удахгүй Энхбаярын араас явахаа мэдэж байгаа юу.
2012-05-10
зочин:
Готов дарга ажлаа мэддэг хүн байсан шүү дээ. Харин Сүрэнхорлоо дарга нэртэй "мануухай" болон суухаас цаашгүй суудаг гэсэн .Энэ албан тушаалын наймаа гэдэг төрийн албыг үнэн хэрэгтээ нэгэнт аалзны тор адил атгасан шүү дээ.Хэн нэг дарга таньдаг эсвэл нутаг усных нь байвал дарга болдог жишиг тогтжээ.
2012-05-10
зочин:
Энэ Мөнхбаяр Баянзүрх дүүрэг дээр Татварын даргаар Сүрэнхорлоо гэдэг хүүхнийг тавьсан.Нутгийн гэх тэр авгай нь хамаатан нь байх илүү магадлалтай гэсэн. Ил тод шалгаруулсан гэх боловч ёстой халтуурдсан талаар олон шударга ТУБ нар битүүхэн ярьдаг сурагтай.
2012-05-10