“Эрүүл мэндийн сайдын нэрэмжит шагнал”-тай болжээ

img

Монгол улсын Засгийн газрын гишүүн, Эрүүл мэндийн сайд Н.Хүрэлбаатарын санаачлагаар “Эрүүл мэндийн сайдын нэрэмжит шагнал” шинээр төрөн гарчээ. Шагналын тухай 2012 оны 5-р сарын 4-ний өдөр хуралдсан Сайдын зөвлөлийн хурлаар хэлэлцэж, сайшаан баталсаны үндсэн дээр Эрүүл мэндийн сайдын “Эрүүл мэндийн яамнаас шагнал олгоход мөрдөх журам”-д нэмэлт оруулах тухай 161 тоот тушаал гарч, хэрэгжүүлж ажиллахаар болсон байна. Уг шагналаар хүн ардын эрүүл мэндийн төлөө үйлсэд үнэтэй хувь нэмэр оруулсан нийгмийн аль ч салбарын хүн шагнагдаж болох аж.   “Эрүүл мэндийн сайдын нэрэмжит шагнал”-ыг үе үеийн сайд нар уламжлуулан авч явах, билиг ерөөл дүүрэн, салбарын өндөр нэр хүндтэй шагнал болгохоор ийнхүү бүтээжээ.   Энэхүү шагнал нь ногоон хаш суурин дээр байрласан алтан хундагыг ороосон хүрэл могойн дүрс байх бөгөөд чулуун суурины хоёр хажуу талд алтан ялтас суулгаж өгчээ. Хаш чулуун суурины зөв талын ялтсан дээр монгол үсгээр “Эрүүл мэндийн сайдын нэрэмжит шагнал” гэсэн бичээсийг, эсрэг талын ялтсан дээр Монгол улсын Засгийн газрын гишүүн, Эрүүл мэндийн сайдын овог нэрийг тус тус бичжээ. Шагналын суурь 45х45х120 мм, хундага ороосон могойн өндөр 100 мм-ийн хэмжээтэй юм байна.   Түүнчлэн “Эрүүл мэндийн сайдын нэрэмжит шагнал” хүртсэн иргэнд хувийн дугаар бүхий үнэмлэх олгож байх аж.   П.Наран

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

ene heregt hereggui shagnalaar yugaa hiideg yum.emch nariinhaa tsalingiin l oligtoi nemj hun amidrah hemjeend hurgeed ugchihvul ard irgediin eruul mendiin tuluu tarhi, setgel zurhee zoriulj eldev muu ner zuuhgui baih bolno.
2012-05-14
hujag:
Iim shagnal jamar ashig ter hund baih we?. 2iin hoorond hairan mongo horongo, ene horongoor chin oirolcoogoor 150 orchim hunii odriin emchilgeenii ortog. Iim adil shagnal manaih oor orond baihgui baihaa? Tatgalc gej zowloj bna. Awlagiin shinjtei boloh ireeduitei zuil bna.
2012-05-14
fge:
ene mogoig nar zov erguulj bolooguim baih daa
2012-05-11
болж дээ бас нэг:
Болж дээ бас нэг цэвэр хээл хахуулийн хэлбэртэй шагналтай болсон байна. Өөртөө ашигтай хэн нэгэн хүнд шагнал өгөх хэрэг гарсан юм байх даа Балиар амьтад. Сонгуулийн өмнө бүх хүнд өг өг.
2012-05-11
he he:
ичмээр юм, яасан гэж ийм шагнал өгөх авах болоо вэ? Монголын ард түмэн эрүүл явах эрхгүй, урт наслах заяа тавилангүй болсоор удаж байгаа ш дээ. эрүүл мэндийн яам сайд дарга нар эмч нар юу хийсэн гэж ийм шагнал өгч авах болсон юм бол? үзэн ядаж байна
2012-05-11
Ichmeer yum
2012-05-11