Олимпийн бас нэг эрх

img

Олон улсын бөхийн төрлүүдийн нэгдсэн холбоо (FILA)-ноос Лондон-2012 олимпийн наадмыг шүүн тунгаах шүүгчдийн бүрэлдэхүүнээ зарлажээ. Дэлхийн шилдэг 57 шүүгчийг багтаасан энэхүү жагсаалтад Монгол Улсын иргэн, олон улсын олимпийн зэрэглэлийн шүүгч Цэрэндагвын Сэрээтэр багтсан байна. Тэрээр Монголын чөлөөт бөхийн алтан үеийн дасгалжуулагч О.Цэрэндагва агсны ууган хүү бөгөөд аав нь хүүдээ нэр хайрлахдаа өөрийн шавь, тухайн үеийн алдарт бөх, олимп дэлхийн хүрэл медальт Д.Сэрээтэрийн нэрийг бэлгэдэн өгсөн гэдэг. Балчир залуудаа барилдаж өссөн бага Сэрээтэр ЗХУ-д чөлөөт бөхийн дасгалжуулагч мэргэжил эзэмшиж ирээд "Замчин" спорт хороонд бөхийн дасгалжуулагчаар ажиллаж хөдөлмөрийн гараагаа эхэлжээ. Улмаар ерээд онд шүүгч болж, олон улсын шүүгчийн зэрэглэлээ ахиулсаар 2011 оны сүүлчээр олимпийн зэрэглэлийн шүүгч болсон юм. 2006-2008 онд чөлөөт бөхийн үндэсний шигшээ багийн дасгалжуулагчийн албыг хашиж, 2009 оноос МЧБХ-ны нарийн бичгийн даргаар ажиллаж байна. Сонирхолтой нь түүний аав 1964, 1968, 1972, 1976 оны олимпод дасгалжуулагч, шүүгчээр оролцож байсан түүхийг хүү нь давтах боллоо. Ц.Сэрээтэр Бээжингийн олимпод дасгалжуулагчаар оролцож байв. Б.Цагаанбаатар

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

НЭГЭН ШАВИАС:
ЮУНЫ ӨМНӨ СЭРЭЭТЭР АХАД БАЯР ХҮРГЭЖ АМЖИЛТ ХҮСЬЕ. БИ ЦЭРЭНДАГВА БАГШИЙН ОЛОН ШАВЬ НАРЫХ НЬ НЭГ ЮМ БАГШИЙН МИНЬ АЛДАРЫГ ТЭМДЭГЛЭХ ХҮРЭЭНД ЧӨЛӨӨТ БӨХИЙН ӨСВӨРИЙН УЛСЫН АВАРГА ШАЛГАРУУЛАХ ТЭМЦЭЭН БОЛОХ ГЭЖ БАЙГАА ТУЛ ЭХ ОРНЫ ӨНЦӨГ БУЛАН БҮРТ СУУГАА ҮЕ ҮЕИЙН ЧӨЛӨӨТ БӨХ БОЛОН ҮНДЭСНИЙ БӨХӨӨР ХИЧЭЭЛЛЭЖ ЯВСАН ТАМИРЧИН АЛБАН ХААГЧДЫГ УГ ТЭМЦЭЭНД ХҮРЭЛЦЭН ИРЖ ХАНДИВ ӨРГӨЖ ИДЭВХИТЭЙ ОРОЛЦОХЫГ УРИАЛЖ БАЙНА.
2012-11-15
zochin:
Bashuug hasuulsan amitan sanasandaa hurch dee. Oliggui ch amitan bol doo
2012-07-06
naraa:
bayar hurgey.ajild chin amjilt sain saihaniig husen eruuy.
2012-06-02
ra:
za ene shuugch bohchuuddee her nemer boldog bol? bashuugiin uyed olimpoos neg ch medali avaagui
2012-05-12
энхээ:
тамирчин авсан юм болов уу гээд баярласан чинь авилгалч авсан байна шүүдээ Эрдэнэтэд болсон тэмцээн дээр 13 хан настай хүүхэд дээр Энхээ гавьяатын эхнэр Болормаатай нийлж байгаад хүүхдийн алтан медалийг луйвардаж байлаа.
2012-05-11
АМЖИЛТ ХҮСЬЕ АНД МИНЬ. ЦУУТ ХҮНИЙ ҮР. СҮҮТ ГҮҮНИЙ УНАГА.
2012-05-11
Kievlian:
Bayar hurgie And mini.Amjilt husie.
2012-05-11
Мөнхбат, Баянмөнх 2 дүү нь байгаа
2012-05-11
̺íõáàò áàéõ àà.
2012-05-11
Монгол:
АМЖИЛТ ХҮСЬЕ ЗАЛУУ МИНЬ. ЦУУТ ХҮНИЙ ҮР. СҮҮТ ГҮҮНИЙ УНАГА. ААВЫГ САЙН МЭДЭХ ЮМ БАЙНА. ӨӨР БАС БӨХИЙН НЭРТЭЙ ХҮҮХЭД БАЙХ ЁСТОЙ ДОО ЭДНИЙД
2012-05-11