Улаанбаатарт 12-14 хэм дулаан байна
Нийт нутгаар үүлшиж, баруун зүгийн нутгийн зүүн, төвийн нутгийн ихэнх, говь болон зүүн зүгийн нутгийн зарим газраар бороо, уулархаг нутгаар нойтон цас орно. Салхи зүүн зүгийн нутгаар зүүнээс, бусад нутгаар баруун хойноос секундэд 7-12 метр, зарим газраар түр зуур секундэд 16-18 метр хүрч шороон болон цасан шуурга шуурна.
Алтай, Хангайн уулархаг нутгаар сэрүүсч 1-6 градус, баруун зүгийн нутгийн зүүн, төвийн нутгийн баруун хэсгээр 5-10 градус, говийн нутгийн зүүн хэсгээр 20-25 градус, зүүн зүгийн нутгийн баруун хэсгээр 16-21 градус, бусад нутгаар 11-16 градус дулаан байна.
УЛААНБААТАР ХОТ: Үүлшинэ. Түр зуурын бороо орно. Салхи зүүнээс секундэд 7-12 метр, зөөлөн шороон шуурга шуурна. 12-14 градус дулаан байна.
Өглөө 05 цагт Улаанбаатарт: 4 градус дулаан, харьцангуй чийг 32 хувь, агаарын даралт 867 гектопаскаль байв. Даралт өдөртөө буурна.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ