Улсын бүртгэлийн ерөнхий газрынхан төв талбайд ажиллана

img

Улсын бүртгэлийн ерөнхий газар  өнөөдөр  Сүхбаатарын талбайд 13.00 цагаас “Нээлттэй хаалганы өдөр” зохион байгуулахаар болжээ.  Энэ өдөр  иргэн, эд хөрөнгө, хуулийн этгээдийн бүртгэл,  архивын чиглэлээр иргэдэд зөвлөгөө өгч, бүх төрлийн лавлагааны захиалга хүлээн авах юм байна. Мөн хоёрдугаар сарын 27-ноос дөрөвдүгээр сарын 1-нийг хүртэлх хугацаанд “100 мянган айлын орон сууц” хөтөлбөртэй холбоотойгоор эд хөрөнгийн лавлагаа авахаар захиалга өгсөн иргэдийн хариуг Сүхбаатарын талбай болох “Нээлттэй хаалганы өдөр”-ийн үеэр олгох аж.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ