
Британийн хааны удмынхан дээдсийн буяны ажиллагаанд оролцох нь нэр төрийн хэрэг байдаг. Энд л дээдсийн зэрэг зиндаа харагдаж, ирээдүйтэй эсэх, ямар хувцас өмсөж нэр төрөө эрхэмлэж байгаа нь харагддаг аж.
Өнгөрөгч амралтын өдөр Сент Жеймсын ордонд болсон нэгэн буяны арга хэмжээнд Кейт Миддлтон оролцсон бөгөөд тэнд хүрэлцэн ирсэн хүмүүст Диана гүнжийг санагдуулсан гэнэ. Тэрээр нөхөр Уильямын хамт ордонд ирэхдээ газар шүргэсэн улаан өнгийн дааншинз өмсөж, гартаа Диана гүнжийн алдарт бөгжийг зүүсэн байна. Олон жилийн өмнө Диана гүнж иймэрхүү загварын даашинзтайгаар буяны ажиллагаанд оролцож байсан аж.
Хэвлэлийнхэн хоёр гүнжийн зургийг зэрэгцүүлэн нийтэлж Кейт Миддлтон Диана гүнжийн залгамжлагч гэдгээ баталлаа гэжээ. Мөн түүний биеэ авч яваа нь бусдад их л таалагдсан байна. Харин түүний өнөөдрийг хүртэл бие давхар болохгүй байгаа нь британичуудын сэтгэлийг гонсойлгоод байгаа аж.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ