
Улаанбаатар хотын хүн ам өсөхийн хэрээр дөрвөн уулын дунд орших нийслэлийн гэр хороолол тэлсээр л байна. Үүнийгээ дагаад утаа униар, хөрсний бохирдол хэрээс хэтэрч, гамшгийн хэмжээнд хүрлээ хэмээн хэн хүнгүй ярих болов. Энэ бүхэнтэй тэмцэх хамгийн зөв алхам нь иргэдийг орон сууцжуулах явдал гэж үзсэн учраас Засгийн газраас “40 мянган айлын орон сууц”, “100 мянган айлын орон сууц” хэмээх хөтөлбөрүүдийг хэрэгжүүлж эхэлсэн. Харин урьдчилгаа мөнгө, өндөр хүүтэй банкны зээл гэх мэтийн "дарамт"-уудаас болж энэхүү хөтөлбөрийн үр шимийг хүссэн хүн бүр хүртэж чадахгүй байсан билээ.
Гэтэл луу жилийн босгон дээр чихэнд чимэгтэй нэгэн шийдвэрийг Засгийн газар гаргасан нь одоо бидний нэрлээд байгаагаар зургаан хувийн хүүтэй орон сууц.

Тодруулбал, авах гэж байгаа байрныхаа үнийн 10 хувийг төлөөд, жилийн зургаан хувийн хүүтэйгээр, 20 хүртэлх жилийн хугацаатай зээлд хамрагдах тухай байлаа. Цаашлаад гэр хороололд амьдардаг, анх удаа орон сууц худалдан авах гэж байгаа иргэдэд энэ хөтөлбөр чиглэж байгаа.
Жилийн зургаан хувийн хүүтэй зээлд хамрагдахын тулд өрхийн орлого, өмнө нь байр эзэмшиж байгаагүй байх гэх мэт шалгуурыг хангалаа гэж үзэхэд хамгийн гол асуудал нь зургаан хувийн хүүтэй зээлд хамрагдсан орон сууцаа сонгох явдал. Тиймээс энэхүү хөтөлбөрт хамрагдаж байгаа орон сууцнуудын зарим нэгийг сонирхохоор болсон юм. Юуны өмнө зургаан хувийн хүүтэй зээлд хамрагдсан гэсэн байруудын жагсаалтыг олж аваад Хан-Уул дүүргийг зорилоо. Хамгийн
"Тайж таун"90 хувийн гүйцэтгэлтэй
эхлээд тус дүүрэгт барьж байгаа "Соёмбот өргөө" хотхоныг үзэхээр очсон юм. Нэлээд хайж байж олсон уг хотхон дөнгөж л сууриа тавиад, нэг, хоёр давхарынхаа ханыг нь өрж байгаа харагдав. Тиймээс утас цохиж уг байрны талаар мэдээлэл авах гэсэн маань анхны асуултандаа л бүдэрч орхисон. Яагаад гэвэл жагсаалтад байсан уг байр зургаан хувийн хүүтэй зээлийн хөтөлбөрт хамрагдаагүй гэдгийг менежер нь хэллээ.

Ер нь энэ дүүрэг утаанаас хол, агаар сайтай байдаг гэдэг утгаараа орон сууцны м.кв-ынхан үнэ нэлээд өндөр аж. Ганц жишээ дурьдахад "Тайж таун" хэмээх байрны нэг м.кв талбай нь хоёр сая төгрөгийн үнэ байлаа. Таатай нөхцлөөсөө болоод "борчуудад" олдоггүй энэ дүүргийн байруудыг түрдээ орхихоор шийдлээ. Тиймээс жагсаалтаа бариад Баянгол дүүргийг нутаг дэвсгэрт очлоо.
Тус дүүргийн эхний очсон газар нь "Москва" хороолол байв. Эхний сууцуудаа нэлээд хэдэн жилийн өмнөөс ашиглалтад оруулсан тус барилгынхан одоогоор 160 айлын орон сууц бариад ашиглалтад өгөхөд хоёр сар л үлджээ. Байрны 70 хувь нь хэдийнэ эзнээ олсон гэнэ. Гэтэл тус барилга мөн л зургаан хувийн зээлэнд
"Москва" хороолол 90 хувийн гүйцэтгэлтэй
хамрагдаагүй байлаа. Тус барилгын инженер нь “Манай байрыг энэ жагсаалтад харин оруулчихсан байна лээ. Бидэнд одоогоор банктай хийсэн гэрээ энэ тэр алга. Магадгүй дараагийн барих 160 айлын орон сууцыг зургаан хувийн хүүтэй зээлд хамруулахыг үгүйсгэхгүй гэсэн юм.

Тэндээс гараад бид “Орчлон” хорооллыг чиглэв. Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын Тамгын газрын хажууд байрлах уг хорооллын ихэнх байр нь ашиглалт орсон бөгөөд тун цөөхөн байр үлдсэн байлаа. Зургадугаар сард ашиглалтад орох энэ орон сууцны нэг м.кв нь 1.195.000 гэнэ. 60 м.кв-аас дээш сууцууд л үлдсэн энэ хотхон харамсалтай дахиад л өнөөх хөтөлбөрт хамаарахгүй байсан гайхшралд хүргэлээ. Цаашлаад бид “Хилчин” хотхонд очсон юм. Мэдээж жагсаалтынхаа л дагуу шүү дээ. Ханын материал байрлах энэ хотхон нэг хэсэг хүрээнийхэн буюу хилийн цэргийнхэнд зориулагдсан. Гэсэн ч захиалга авч байгаа эсэхийг мэдэхээр очсон ч бүх байр нь ашиглалтадорсон байсан юм.
"Голден парк” хотхон 85 хувийн гүйцэтгэлтэй
Сүүлдээ эрэл мухардаж, арга барагдаж эхэллээ. Энэ үед хонгилын үзүүрт гэрэл гэгчээр эрэл болоод байсан орон сууцаа олсон нь "Голден парк” хотхон байв. Одоогоор 680 айлын орон сууц барьж байгаа тус хотхон 6, 7 сард ашиглалтад орох ажээ. Тиймээс барилгын ажил ч ид өрнөж байсан.
Энэ хотхоны орон сууцны хамгийн том талбайтай нь 54-57 м.кв. Одоо байрны сонголт байгаа учир, урьдчилгааны 10 хувиа өгөөд, банкныхаа зээлд хамрагдчихвал байр таных гэнэ. Хамгийн гол нь нэг м.кв нь 1499000 аж. Энэ нь нөгөө орон сууцны үнийн м.кв-ийн үнийг нэг сая орчимд барьж байгаа гэнэ "дээд хүмүүс"-ийн үгнээс зөрж байлаа.
Дараа нь UB palace-ийн ард байрлах “Дако” хотхонд очлоо. Зургаан хувийн хүүтэй зээлд хамрагдсан энэ байр ирэх найман сард ашиглалтад орох аж. Гэвч тус байранд зөвхөн 55 м.кв-тай хоёрхон айлын сууц үлдсэн бөгөөд бусад нь аль хэдийнэ захиалга авчихсан байсан юм.
Ийнхүү орон сууцтай болох гэсэн иргэдийн "мөрөөдлийн байр" амьдрал дээр тийм ч үр дүнтэй хэрэгжихгүй зөвхөн цаасан дээр хэрэгжээд байх шиг. Хамгийн сонирхолтой нь олон нийтийн мэдээллээр зарлаад байсан зургаан хувийн хүүтэй орон сууцны жагсаалтууд ийнхүү зөрүүтэй байгаа нь иргэдийг төөрөгдүүлж байгаа нь харамсалтай.

“Дако” хотхон 45 хувийн гүйцэтгэлтэй

“Хилчин” хотхон ашиглалтад орсон

"Тайж таун"
Сурвалжлагч Д.Цэцэг, гэрэл зургуудыг Н.Ариунаа
СЭТГЭГДЭЛ БИЧИХ