
УДЭТ-аас өрх тусгаарлан гарсан хамгийн отгон театр болох “Мөрөөдлийн театр”-ын уран бүтээлчдийн хувьд энэ жил уран бүтээлийн олз омгоор дүүрэн байгаа. Саяхан тайз болон дэлгэцийн хоёр шинэ уран бүтээлийн нээлтээ хийсэн бол удахгүй БНСУ-ын Масан хотод зохиогдох их наадамд орорлцохоор болсон сайхан мэдээ дуулгалаа.
Тус наадам энэ сарын 18-22-нд зохиогдох бөгөөд уг наадамд Япон, БНСУ, ОХУ, БНХАУ, Вьетнам, Тайван, Хонконг зэрэг 14 орны уран бүтээлчид тус наадамд өрсөлдөх юм байна.
Уг наадам хоёр жил тутамд зохиогддог аж. Наадамд оролцогчид зөвхөн үндэснийхээ онцлогийг харуулсан бүтээлүүд толлиулдагаараа онцлогтой юм. "Мөрөөдлийн театр"-ын уран бүтээлчид тус наадамд ардын аман зохиолоос сэдэвлэсэн “Эрт урьдын цагт” нэртэй бүтээлээр оролцох юм байна.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ