
Монголын үйлдвэрчний эвлэлийн холбооны ерөнхийлөгч С.Ганбаатар Шударга өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө газрыг 17 тэрбум төгрөгийн асуудлаар шүүхэд өгөх гэнэ. Энэ талаар өнөөдөр С.Ганбаатар 12.00 цагт МҮЭХ-ны байранд мэдээлэл хийх гэж байна.
Эргэн сануулахад, шатахуун импортлогчдод оногдуулсан 17 тэрбумын торгуулийг ШӨХТГ-ын дарга Б.Лхагваа өнгөрсөн дөрөвдүгээр сарын 10-нд цуцалсан юм.
Үүнийг МҮЭХ-ныхон эсэргүүцэн, Хэрэглэгчдийн нэгдсэн холбооноос ШӨХТГ-ын дарга Б.Лхагвыг албан үүргээс нь чөлөөлүүлэх хүсэлт гаргаж, дөрөвдүгээр сарын 30-нд Монгол Улсын Ерөнхий сайд С.Батболдод албан бичиг хүргүүлээд байгаа билээ.
Д.Цэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ