“Ногоон хот аян 2012” өдөрлөг эхэллээ

img

БОАЖЯ-наас зарласан “Байгаль хамгаалах хаврын сарын аян”-ы хүрээнд өнөөдөр 11.00 цагаас Барилгачдын талбайд “Ногоон хот аян-2012” бүх нийтийн байгаль орчны өдөрлөг эхэллээ. Энэхүү өдөрлөгийг Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж, БОАЖ-ын сайд Д.Цогтбаатар, хотын захирагч Г.Мөнхбаяр нар нээх юм.   Өдөрлөгийн үеэр байгаль хамгаалах, мод тарих үйлсэд олон нийтийг уриалах, иргэдэд экологийн боловсрол олгох, мод тарих технологийн зааварчилгаа, зөвлөгөө, сургалт, гарын авлагаар хангах юм.   Дашрамд дуулгахад, мод тарих үндэсний өдөр маргааш тохиох бөгөөд энэ өдрийг угтан энэхүү өдөрлөгийг холбогдох албаныхан зохион байгуулж байгаа аж. Мөн энэ өдрийг тохиолдуулан мод тарих, цэцэрлэгжүүлэх үйлсэд амжилт гаргасан зарим хүмүүст одон медаль гардуулах ёслол Төрийн ордонд болох ажээ.   П.Наран

СЭТГЭГДЭЛ БИЧИХ