Индонезид осолдсон Супержет онгоцны зорчигчдын цогцос олджээ
Аврагчид ослын газрын ойролцоогоос зорчигчдын цогцсыг илрүүлсэн байна. Индонезид осолдсон Оросын иргэний агаарын тээврийн Сухой Супержет онгоцыг хайж байсан Эрэн сурвалжлах аврах багийн төлөөлөгч Кага Пракосо “Пүрэв гаригийн орой аврах багийн бие бүрэлдэхүүн Салак сөнөсөн галт уулын өрх хүртэл эрлийн ажил гүйцэтгэсэн ч амьд үлдсэн хүн олоогүй байна” гэж мэдэгдлээ. Тэрбээр “Бид ослын газрыг самнаж амь үрэгдэгсдийн цогцсыг олсон хэдий ч одоогоор хэдэн цогцос олдоод байгаа талаар хэлэх боломжгүй” гээд “Өндөр хурдтай нисч явсан онгоц хад мөргөн дэлбэрч хэдэн хэсэг болсон байна. Харин олдсон цогцоснууд ямар байдалтай байсан талаар мэдээлэхгүй” гэдгийг онцлов. “Тус онгоцонд ОХУ-ын элчин сайдын яамны албан хаагчид, сэтгүүлчид, бизнес эрхлэгч гэх мэт Индонезийн 33, Оросын 9, Италийн 2 иргэн сууж явсан” хэмээн Сухой иргэний агаарын тээврийн компанийн хэвлэлийн төлөөлөгч Аль Жазирад мэдэгдсэн байна.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ