Гэмт хэргийн гаралт 9.9 хувиар өсчээ
Улсын хэмжээнд энэ оны эхний дөрвөн сарын байдлаар 7672 гэмт хэрэг бүртгэгдсэн нь өмнөх оны мөн үеийнхээс 691 хэргээр буюу 9.9 хувиар өсчээ. Өмнөх оны мөн үеийнхээс нийт гэмт хэргийн тоо нэмэгдэхэд өмчлөх эрхийн эсрэг гэмт хэрэг /56/, тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журмын эсрэг /97, хүний амь бие, эрүүл мэндийн эсрэг /48/, байгаль хамгаалах журмын эсрэг /46/ зэрэг гэмт хэрэг өссөн нь голлон нөлөөлжээ. Бүртгэгдсэн гэмт хэргийн улмаас энэ сард 2708 хүн гэмтэж, 394 хүн нас барсан нь өмнөх оны мөн үеийнхээс гэмтсэн хүний тоо 77 буюу 2.9 хувиар өсч, нас барсан хүний тоо 43 буюу 9.8 хувиар буурсан байна. Д.Цэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ