Дэлхийн 118 оронтой худалдаа хийжээ

img

Манай улс энэ оны эхний дөрвөн сард дэлхийн 118 оронтой худалдаа хийж, гадаад худалдааны нийт бараа эргэлт 3373.1 сая ам.доллар, үүнээс экспорт 1292.4, импорт 2080.6 сая ам.долларт хүрчээ. Нийт бараа эргэлтийн хэмжээ өмнөх оны мөн үеийнхээс 626.2 сая ам.доллар буюу 22.8 хувиар өсчээ.Үүнээс импортын хэмжээ 496.5 сая ам.доллар буюу 31.3 хувь, экспортын хэмжээ 129.7 сая ам.доллар буюу 11.2 хувиар нэмэгдсэн байна. Экспортын 98.3 хувийг эрдэс бүтээгдэхүүн, үнэт ба хагас үнэт чулуу, үнэт металл, гоёлын зүйлс, зоос, түүхий болон боловсруулсан арьс, шир, ангийн үс, тэдгээрээр хийсэн эдлэл, нэхмэл бүтээгдэхүүн, авто ба агаарын тээврийн хэрэгсэл, тэдгээрийн эд анги эзэлж байгаа аж. Д.Цэцэг

СЭТГЭГДЭЛ БИЧИХ