Троллейбусны угсралт үйлдвэрийн байр ашиглалтад орлоо

img

Нийслэлийн төсвийн хөрөнгө оруулалтаар троллейбусны угсралт үйлдвэрийн байр манай улсад анх удаа ашиглалтад орлоо. Энэ жил нийслэлийн хөрөнгө оруулалтаар "Цахилгаан тээвэр" компанийн угсралтын үйлдвэрлэлийг шугаман дамжлагад шилжүүлснээр үйлдвэрлэлийн хүчин чадал гурав дахин өсч, жилд 80-100 ширхэг троллейбус, дуобус угсарч үйлдвэрлэх техник технологийн боломжоор хангагджээ. Тус компани 2006 онд Их Монгол улс байгуулагдсаны 800 жилийн ойгоор анхны JEA-800 маркийн троллейбус угсарч эхэлснээс хойш нийт 41 троллейбус, дуобус угсарч үйлдвэрлэн ашиглаж байна. Мөн хоёр дуобусыг экспортод гаргасан байна.   Д.Цэцэг

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

zochin:
jargalsaihan ,tuunii hamtran ajillaj baigaa buh mergejiltnuuded amjilt husch sain saihnig eruue. uildberiin hamt olond eh ornoo hugjuuleh uilsed chini bayarlalaa
2012-05-13
и:
амжилт хүсье
2012-05-13
зорчигч:
та нараар бахархаж байна
2012-05-12
oyu:
Badarchintai sanal neg bna aih zuilgui eh orondoo uidverlesen tarsan jild nogoog ideh yumsan.
2012-05-11
bold:
ene saihan medeeg muuhai bolgoj medeh hun bol naad zahiral Jargalsaihan shuu.Uugiin shunaltai etgeed baigaa umdaa
2012-05-11
бадарчин:
Энэ мэдээг дуулаад ихэд баярлав. Ингээд булган сүүл болж бусад үйлдвэр, фабрик өргөжин хөгжиж монголдоо үйлдвэрлэсэн эд зүйлс үйлчилгээгээр хангагдах юмсан. Бензинээ боловсруулаасай, хямд бензин хэрэглэх юмсан. Саван боокоо хийгээсэй, малчид ченжүүд махны үнээ буулгаасай нэг сайн бууз идэх юмсан. Монголчууд бүгээрээ ноолууран хувцас өмсөөсэй. Ноолуур нь бидэнд байна. Уулнаасаа жимс түүж монгол жимснийхээ варьенийг бүх хүн идээсэй. Хүнсний ногоо, буудай гурил болж байна аа, хүнээс хамаахахгүй сайхан байна.
2012-05-11