
Энэ оны эхний дөрвөн сард манай улсад аюулт үзэгдэл, осол 1461 удаа гарчээ. Үүний улмаас сард 3.9 тэрбум төгрөгийн хохирол учирсан байна.
Мөн объектын түймэр 1313 удаа, мал, тэжээвэр амьтны галзуу өвчин 13 удаа, бичил уурхай, нурангины осол, химийн хорт бодистой холбоотой ослын дуудлага тус бүр 10 удаа бүртгэгджээ.
Энэ нь өмнөх оны мөн үеийнхээс аюулт үзэгдэл, ослын тохиолдол 220-оор нэмэгдэж, амь насаа алдсан хүний тоо 27-гоор буурсан гэсэн судалгааг Монголын үндэсний статистикийн газраас гаргасан байна.
Д.Цэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ