ШЕЗ-ийн бүрэлдэхүүнд холбогдох заалтыг дахин орууллаа

img

УИХ-ын Хуульзүйн байнгын хороо шуурхай хуралдаж Монгол Улсын Ерөнхийлөгчөөс 2011 оны 06 дугаар сарын 29-ний өдөр УИХ-д өргөн мэдүүлсэн Шүүхийн захиргааны тухай хуулийн төслийн талаархи зарчмын зөрүүтэй  саналын томьёоллуудаар санал хураалт явууллаа. Тус байнгын хорооны өнгөрсөн долоо хоногийн хуралдаанаар дээрх хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийх үед төслийн 13 дугаар зүйлийн 13.1, 13.2 дахь хэсэг буюу Шүүхийн Ерөнхий Зөвлөл /ШЕЗ/-ийн бүтэц, бүрэлдэхүүний асуудалд нэлээд нухацтай хандан, Ажлын хэсгийн түвшинд дахин хэлэлцэхээр нээлттэй үлдээсэн Тухайлбал, ШЕЗ-ийн дарга, гишүүдийг Монгол Улсын Ерөнхийлөгч томилох саналын тухайд шүүгчид болон шүүхийн захиргааны томилгоо Ерөнхийлөгч гэсэн нэг институцээс хараат байдалд орох вий хэмээх болгоомжлол байсан юм. Гишүүдийн дунд багагүй маргаан үүсгэсэн уг асуудлыг ажлын хэсэг дээр дахин нягталж хэлэлцсэний эцэст “Ерөнхий зөвлөл нь дарга, дөрвөн гишүүнээс  бүрдэх бөгөөд Ерөнхий зөвлөлийн бүрэлдэхүүнд УИХ, Ерөнхийлөгч, Засгийн газар, Улсын дээд шүүхээс томилсон тус бүр нэг хүн багтана” гэсэн томьёоллыг дахин оруулж иржээ. Үүнтэй холбогдуулан төслийн 18 дугаар зүйлийн 18.1.11 дэх заалтын “Ерөнхийлөгчид өргөн мэдүүлэх” гэснийг “томилсон байгууллагад мэдэгдэх” хэмээн өөрчлөх санал төсөлд туссан байна. Байнгын хорооны гишүүд ийнхүү зарчмын зөрүүтэй зургаан асуудлаар санал хураасны эцэст уг хуулийн төслийг дэмжсэн санал, дүгнэлтээ УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанд  Байнгын хорооны дарга Д.Одбаяр танилцуулахаар боллоо.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

ман-ынхан ерөнхийлөгчийн эрхэнд халдахаар санаархаж эхлэв бололтой дог оо зг удш бол хууль хэрэгжүүлэгч байгууллага болохоос санал өгдөг томилгоонд орох байгууллага биш уих-ын ажлыг зг удш хийж эхлэх юм уу юу гэж ойлгох вэ
2012-07-06
SWAT:
Elbegee dargaa odoo heniig barih we hurdan tushaala ugurei Tusgaiginhan huleeged bain shoo!
2012-05-11
энэ маанаг одбаяр доошоо хараад онгоц буудаж байна даа
2012-05-11
SWAT:
Elbegee dargaa odoo heniig barih we hurdan tushaala ugurei Tusgaiginhan huleeged bain shoo!
MAGIC:
ELBEGEEGIIN GART SHUUHIIG UGUUD YAJ BN HARJ BNUU SAIHAN BOLJ BN ODOO BATBOLD NYAMDORJ HURELSUH NAR DUTUU BN ODOOHON ERH NE DUUSAADHAG TEGSEN HOINO OIMSGUI NE CHIREED MURDUND ORUULNA DAA
2012-05-11