Сонгуульд санал өгөх иргэдийг өнөөдрөөс бүртгэж эхэлжээ

img

Гадаадад байгаа Монгол Улсын иргэд УИХ-ын сонгуульд санал өгөх тухай асуудлаар өнөөдөр Гадаад харилцааны яаманд мэдээлэл хийлээ. УИХ-аас 2011 оны 12 дугаар сарын 15-ны өдөр баталсан Монгол Улсын Их Хурлын Сонгуулийн тухай хуульд гадаад улсад байгаа Монгол Улсын сонгуулийн эрх бүхий иргэний сонгуульд оролцох эрхийг баталгаажуулсан билээ. Тиймээс гадаадад байгаа иргэдийн саналыг 2012 оны зургадугаар сарын 10-ны өдөр  орон нутгийн цагаар 07-20 цагт авахаар тов гаргажээ. Үүний дагуу холбогдох байгууллагууд бэлтгэл ажлаа хангаж эхэлжээ. Тухайлбал, иргэдийн саналыг авах үйл ажиллагааг зохион байгуулах чиг үүрэг бүхий комиссыг ГХЯ-ны дэргэд, Салбар комиссуудыг нийт 40 Дипломат төлөөлөгчийн газарт тус тус байгуулсан байна. Үүний хүрээнд  хилийн чанадад суугаа нийт Дипломат төлөөлөгчийн газруудад энэ сарын 11-30-ны өдрийг дуустал орон нутгийн цагаар 09-18 цагийн хооронд сонгуулийн эрх бүхий иргэдийг бүртгэх ажлыг эхлүүлжээ. Иргэд өөрийн оршин суугаа оронд байгаа Элчин сайдын яам, Байнгын төлөөлөгчийн газар, Ерөнхий консулын газар, Консулын газарт хандан өөрийн иргэний үнэмлэх эсвэл  гадаад паспортаа хуулбарын хамт авчран УИХ-ын сонгуульд оролцож, санал өгөхөө урьдчилан мэдэгдэж, бүртгүүлэх ёстой юм. Ингэснээр тухайн бүртгэлд хамрагдсан иргэн сонгуульд санал өгөх эрх нь нээгдэх аж.  Гадаадад байгаа иргэдийн хувьд СЕХ-оос баталсан саналын хуудсаар зөвхөн сонгуульд оролцож байгаа нам, эвслийн төлөө саналаа өгнө. Тэндний саналын нууцлал, битүүмжлэлд тусгайлан анхаарсан бөгөөд иргэн саналын хуудсанд саналаа тэмдэглэсний дараа тусгай дугтуйд хийн битүүмжлэн саналын хайрцагт хийх бөгөөд тухайн иргэдийн саналыг Монгол Улсад санал авах өдөр буюу зургадугаар  дугаар сарын 28-ны өдрийг хүртэл битүүмжлэн хадгалах аж.   Д.Цэцэг

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

--Сонгууль будилаантуулж ҮНДСЭН ХУУЛЬ зөрчиж засгийн эрхийг “ХУУЛЬ БУСААР” авч 4 жил төрийн суудал эзэгнэсэн --Нийгмийн харилцаа, хүний амьдралд ус агаар шиг хэрэгтэй байдаг “ШУДРАГА ЁС,ХАРИУЦЛАГЫН ТОГТОЛЦОО ХУУЛЬ ЗҮЙ”-г бүрэн утагаж янз бүрийн аргаар “ХЭЛМЭГДҮҮЛЭЛТ” явуулж эхэлсэн --Эх орон газар нутгаа эдийн засгийн алуурчидын барьцаанд тавьж авсан зээлээрээ ашиг олон баяжицгаахдаа “АМЛАЛТ-ХИШИГ”нэрээр ард түмнээ горьдоосон өчүүхэн бага мөнгийгч өгчих сэтгэлгүй МАН,АН –ын хууралтаас залхсан ард түмэн ТӨРӨӨ салгаж авахаас өөр замгүй болсон энэ үед тэднийг сонгочих усан тэнэг хүн олдох юм болуудаа?
2012-05-13
долгор:
ШУУД сайт Элбэгээхийн унэн юм байна. Засгийн Газрыг болон Эбэийг магтаад....Элбэгдорж бол хоосон жүжигчин. Авилгатай тэмцэнэ гээд ганц өрсөлдөгчөө устгаж байна. Элбэгдорж МСS-ээс мөнгө зээлж SHUUD телевиз авсан гэнээ. Хахуулийг одоо зээл гэж нэрлэдэг болсон байна. Хариуд нь Таван Толгойг MCS-д төмөр замтай нь өгнө. Тэгээд Монгол Улс Оюу Толгойн араас Таван Толгойг алдана. MCS-ийн 90% нь Хятадуудын мэдэлд байгаа. Та нар итгэхгүй байгаа бол Централ Тауэр, Шангрила, Кока-Кола, Гоёог шалгаарай. Элбэгдоржийг тэгээд энэ MCS,МАН тай хэн зогсоох юм вэ? АН? Батзандан? Алтай? Оюун? Монголчууд аа, Энхбаярыг хараах уу? Хятадуудын аманд орох уу? MCS-ийн Хятад хөрөнгө оруулагч Келли группын ард БНХАУ-ын засаг байгааг үгүйсгэх аргагүй ш дээ. Таван Толгойг Монголын ард түмэн эзэмших естойг шаардаад өлсөөд байгаа Энхбаярыг дэмжинэ үү.
2012-05-12
irgen:
Bayarlalaa
2012-05-12
www.2012.mn:
www.2012.mn Цахим хуудас Сонгогч Танаа, Мэдээлэл зөвлөгөө
2012-05-12
irgen:
Bayarlalaa
Амархүү:
ИЗН -ынхан саяхан Нямдоржийг огцруулах асуудал дээр зэсээ цухуйлгасан. хэрэггүй. МАХН-д саналаа өгнө.
2012-05-12
secret:
uuruu buruu yum yarj bn
2012-05-12
secret:
hun bur songuulia uguh heregtei tegehgui bol sanalaa uguugui humuusin neriig barij magadgui Õ¿í á¿ð ¸ñ ñóðòàõóóíòàé áàéÿ ë äàà
2012-05-12
ЦЭЦИЙН ДҮГНЭЛТИЙГ ХҮЛЭЭЖ АВАХГҮЙ БАЙГАА БОЛ МОНГОЛД ХУУЛЬ ГЭЖ БАЙХГҮЙ БОЛЖЭЭ ЛУЙВАРЧИД НАМЫН НЭРИЙН ДОР ДАХИН СОНГОГДОХООР ГАРГАСАН ХУУЛИА ХЭРЭГЖҮҮЛЭХЭЭР ЮУ Ч ХИЙХЭЭС БУЦАХГҮЙ БОЛСОН БАЙНА ЭЦЭСТ НЬ ХЭН Ч СОНГООГҮЙ ХЭСЭГ БҮЛЭГ ЛУЙВАРЧИД ГАРЧ ИРЭХ НӨХЦӨЛ БҮРДЖЭЭ АРД ИРГЭДЭЭ НАМЫГ БИШ ХҮНИЙГ СОНГОЖ ХАРИУЦЛАГА ТООЦОЦГООЁ
2012-05-12
монголд махны уне 1 кг 7-8долларт бна бидний өгч явуулсан мөнгөөр мах л авч бгаа юм бна,аймаар юм,уне манай эндэхтэй адилхан бндаа,цагдаа нарын хувьд улс төрмйнх бхаа монгол буцаад коммунизм руу явж бна нөгөө ардчиллынхан МАН-тай зууралдсан хэвээрээ юм бна,,
2012-05-12
японаас:
гадаадад бгаа монголчуудаа энэ МАН,АН-Д мэдрэмжтэй саналаа өгөөрөй наад зах нь монголд бгаа ах дуу нар чинь махаа ч авч идэж дийлэхээ блаа 2-т цагдаагийн дэглэмд орж байна,,Энэ 2 намаас цөөхөн хун бии шуу ах дуу нараа бодоорой
2012-05-12
япан:
гадаадад бгаа монголчуудаа энэ МАН,АН-Д мэдрэмжтэй саналаа өгөөрөй наад зах нь монголд бгаа ах дуу нар чинь махаа ч авч идэж дийлэхээ блаа 2-т цагдаагийн дэглэмд орж байна,,Энэ 2 намаас цөөхөн хун бии шуу ах дуу нараа бодоорой
2012-05-12
Иргэн:
Иргэний Зориг Намд саналаа егне. Бусад нь нэмэр алга.
2012-05-12
Амархүү:
ИЗН -ынхан саяхан Нямдоржийг огцруулах асуудал дээр зэсээ цухуйлгасан. хэрэггүй. МАХН-д саналаа өгнө.
20:
Авилгачид таныг саналыг ашиглахын тулд саналаа битгий өгөөсэй гэж бүр хүсэж байгаа.Та Сонгуульд оролцож гадны нөлөөнд ороогүй шинэ хүмүүсийг дэмжих хэрэгтэй.Өмхийртлөө УИХ-д сууж байгаа нөхдөөс салмаар байна штээ.....
2012-05-11
20:
Хүмүүсээ Ашигт малтмалын хуулинд 34 хувь гэдэг тоог анх санаачилсан хүнийг олж өгөөч.......1000 долларын шагналтай шүү..Та сонгууль өгөхгүй бол авилгачид таны өгөх эрхийг чинь ашиглана шүү дээ.Тэгэхээр та мөнгө өгөхгүй байгаа авилгачиддаа саналаа өглөө гэсэн үг....
2012-05-11
сая төгрөгөө өгөхгүй бол сонгууль өгөхгүйээээээээээ сонгууль өгөхгүй гэсэн хүн олон байна
2012-05-11
secret:
uuruu buruu yum yarj bn
tulga:
Ё.ОТГОНБАЯРЫН САЙДЫН БАЛГААР МАН-ЫН ХӨТӨЛБӨР НУРЖЭЭ 2012 оны 04 сарын 30 нд МАН-ын сонгуулийн амлалтыг сөхөж үзвэл “Монгол хүний оюуны чадварыг хөгжүүлэх зорилт” хэмээх 3-р бүлэгт “ЕБС-ын бүх багшыг зөөврийн комьютертэй болгоно” гэсэн заалт бий. Амласан бол өгөх ёстой тул хариугүй бүтдэгийн даваан дээр асуудлыг гардан хариуцдаг БСШУ-ны сайд нь намынхаа амлалтаар гараа угааж орхижээ. Үйл явдлыг эхнээс нь сөхвөл Монгол-Хятадын Засгийн газрын хооронд яригдсан 300 сая долларын хөнгөлөлттэй зээл бүтэж үүнээс эрүүл мэнд, боловсролын салбарт 60 сая долларыг зарцуулахаар болсон. Эрүүл мэндийн салбар 22 тэрбумаа авчихсан тул Засгийн газар сонгуулийн амлалтаа биелүүлэх зорилгоор бүх багш нарыг зөөврийн комьютерээр хангахаар болж энэ ажлыг БСШУЯ-нд даалгажээ. Ингээд эмгэнэлт инээдмийн жүжиг эхлэх нь тэр. БСШУЯ 40 сая долларын өртөгтэй төсөлдөө “Шинэ зууны боловсрол” гэдэг гоё нэр өгч өнгөрөгч 2-р сард гүйцэтгэгчийг сонгон шалгаруулахаар зарлажээ. Уг тендерт Хятадын “ZTE”, “Haier” болон Америкийн “Интел” “Майкрософт” компаний консерциум оролцсон аж. Тендерийг хариуцан гүйцэтгэх Үнэлгээний хороог БСШУ-ны төрийн нарийн Д.Далайжаргалын тушаалаар байгуулж Сангийн яамны холбогдох албан тушаалтнууд багтжээ. Үнэлгээний хороо оролцогчдын баримт бичгийг хянаж үзэж байх зуур Д.Далайжаргал ахин тушаал гаргаж Мэдээлэл харилцаа холбооны газрын дарга Д.Бат-Эрдэнийг нэмж оруулахын хамт хорооны ааш зан гэнэт өөрчлөгдсөн гэнэ. Тендерт оролцогчидод тавьж байсан техник технологийн шалгуур үзүүлэлт өөрчлөгдөж оролцогчид нь Монгол улс даяар сүлжээтэй байх ёстой гэсэн шаардлага тавьжээ. Гэтэл уг тендер нь зөөврийн компьютер нийлүүлэх тухай л болохоос дагалдах сүлжээний талаар ахнаасаа яригдаагүй. Ингээд тэр давуу тал нь “ZTE”-д “байгаа” болж таарсан бөгөөд энэ нь бусад оролцогчдоос илүү гарах технологийн давуу тал мөн гэсэн албан ёсны дүгнэлтийг Мэдээлэл харилцаа холбооны газар гаргаж өгчээ. Гэтэл “технологийн давуу” талтай өнөө компани нь ямар ч комьютер үйлдвэрлэдэггүй болохыг Үнэлгээний хорооныхон хайхарсангүй. Салхи хаашаа эргэх нь тодорхой болж үүнийг дараа дараагийн санаанд оромгүй явдлууд баталжээ. “Haier” компани луу хаа хамаагүй иргэн, компаниас “хамтран ажиллах” санал тавьж эс зөвшөөрвөл “ZTE” ялах байх шүү гэж “эелдэгээр” сүрдүүлсэн гэнэ. Тухайлбал “Алтайтрейдинг” компаний гүйцэтгэх захирал гэж өөрийгөө танилцуулсан Жавзмаа гэгч эмэгтэй “бидэнтэй тохиролц, үгүй бол тендерт унана шүү” хэмээн шулуухан хэлжээ. Энэ компани хэний мэдлийнх болох нь бүгдэд ойлгомжтой. Тэгэхээр тендерийн будлианд “Алтайтрейдинг” шууд болон шууд бусаар оролцсон эсвэл энэ компаний нэрийг барьсан болж таарч байна. Дээр нь “тохиролцох” гэсэн хэнд ч мэдээжийн үгийг тайлбарлах хэрэггүй биз. Эцэст “ZTE” тохиролцож “Haier” тохиролцоогүй тул БСШУЯамны төрийн нарийн бичиг Д.Далайжаргал 3-р сарын сүүлээр “Шинэ зууны боловсрол” төслийн сонгон шалгаруулалтаас “Haier” компанийг хассан тухай албан тоотоор мэдэгдэж. Гэхдээ хэдхэн хоногийн өмнө нь СЯамны төрий нарийны үүргийг орлон гүйцэтгэгч, нягтлан бодох бүртгэлийн бодлогын газрын дарга С.Мягмардашаас “ZTE”-тэй гэрээ хийх зөвшөөрлөө авчихсан байж. Тендер аль хэдийн дээгүүрээ шийдэгдчихсэн байсан гэсэн үг. Ямар ч шалтгаангүйгээр хасагдсан “Haier” эхлээд БСШУЯ-нд гомдол гаргаж тендерийг дүгнэсэн сонгон шалгаруулалтын дүгнэх хуудсыг өгөхийг хүсчээ. “Haier” нь компьютер үйлдвэрлэдэгээс гадна “ZTE”-гээс 6 сая доллароор хямд үнийн санал өгсөн атал харин өндөр үнэ хэлсэн нь ялчихсан байдаг. БСШУЯ таг дуугай суугаад байхаар нь Сангийн яаманд хандаж. Бас л албан ёсоор хариу аваагүй боловч 40 сая долларын өртөг нь 6 саяар нэмэгдсэнийг олж мэджээ. Гайхшаа барсан “Haier” тендерийн баримт бичигт хөндлөнгийн дүгнэлт гаргаж өгөхийг Шудрага өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газарт хандахад 2 шинжээчийг томилж өгч. Шинжээч бүсгүйчүүд хоёрхон өдрийн дотор нарийн техникийн үзүүлэлттэй 3 боть материалыг “шургуу судалж” үзээд “ZTE” компанид технологийн давуу тал байгаа гэсэн үндэслэлийг баталж Үнэлэгээний хорооны шийдвэрийг хүчинтэй гэж “дүгнэжээ”. Эцэст нь “Haier” холбогдох хууль хяналтын байгууллагад гомдол гаргах үед нөгөө таг чиг байсан БСШУЯ-ныхан эргээд холбогдох нь тэр. Эхний удаад төрийн нарийн бичиг Д.Далайжаргал нь “гал унтраах” гэж баахан гүйжээ. Тэрээр “Haier” аргадан “ZTE”-гийн бие төлөөлөгчийг дагуулан ирж нэг өдрийн дотор хоёр ч уулзалт хийн ёс зүйгүй загнасан аж. “Тендерт танай компанийг оролцуулъя, “ZTE” танайхаас зөөврийн компьютер авна” хэмээн ятгаж “ZTE”-ийн төлөөлөгч ч үүнийг нь баталсан нь Монголд тендер ямар будлиантай явагддагийг гэрч мөн. Комьпютер нийлүүлэх тендерт компьютер үйлдвэрлэгдэггүй компанийг ялуулаад тэр нь ялагдсан компаниасаа компьютер худалдан авах юм гэнэ. Гэсэн ч “Haier” заргаасаа буцаагүй тул голлон тоглогч нь арга буюу ил гарч иржээ. Тэр нь Ё.Отгонбаяр сайд байсан бөгөөд цагтаа түнш явсан “Haier”-ийн Монгол дахь төлөөлөгчтэй бус толгой компанитай нь шууд харьцаж гарчээ. Үүнийхээ тулд албан ёсны айлчлалаа хүртэл ашиглажээ. Тэрээр 4-р сарын 11-13-ны хооронд Монголын соёлын өдрүүдийн нээлтээр Бээжинд очсон гэх боловч “Haier” компаний төв байранд урьдчилан тохиролгүйгээр давхиад орчихсон гэнэ. Монголын том сайд гэнэт ороод ирсэнд цаадуул нь учиргүй гайхаа биз. Дээр нь өрсөлдөгч болох “ZTE” компанийхан бараа болж явааг хэлэх үү. Ё.Отгонбаяр сайд шууд л тохиролцоё, өргөдлөө тат хэмээн дарамт шахалт үзүүлээд монгол төрийн нэрийг ёстой нэг шавар шавхайтай холиод хаячихаж. Тендер будлиантай болсон талаарх заргаасаа буцвал тендерийн комьютерийг “ZTE”-гийнхэн “Haier”-ээс худалдаж авъя гэсэн ч хятад захирлууд нь зөвшөөрсөнгүй. Одоо тендерийн маргаан өндөр авсаны дээр “ZTE”-д нь өгье гэсэн ч өөрсдөө компьютер үйлдвэрлэдэггүй тул юу ч байхгүй тул Ё.Отгонбаяр сайдыг намын нөхөд нь “амлалт аллаа” хэмээн зүхээд эхэлжээ. Дээрх бүх явдал сайдыг нөгөө алдарт “10 хувийг” авсан юм биш биз гэсэн хардлагыг төрүүлж байна. Тийм л биш юм бол яагаад компьютер үйлдвэрлэдэггүй, өндөр үнийн санал хэлсэн компанийг ялуулсан юм бол. Тэгээд ч “ZTE” нь улс төрчидөд хээл хахууль өгсөн хэрэгт байнга л нэр холбогдож явдаг компани. Ё.Отгонбаяр сайд Зайсанд 420.0 сая төгрөгийн байранд амьдардаг, 780 гаруй сая төгрөгийн хадгаламжтай гэсэн. Тэгвэл багш нарт зөөврийн компьютер нийлүүлэх тендерийн 46 сая долларын 10 хувь нь бараг таван тэрбум төгрөг болохыг хүүхэд ч бодоод гаргаад ирнэ дээ. Түүний байн байн Булган аймгийг тойроод байдаг их мөнгө хаанаас гарч байгаа нь ч ойлгомжтой болох шиг. Боловсролын төлөө хамаг хүч чадлаа зориулна хэмээн сайрхдаг Ё.Отгонбаяр сайд эргээд боловсролын салбараа шимэгч, хэдэн багш нарын итгэлээр тоглогч гэдгээ ийнхүү харуулжээ.
2012-05-11
Irgenii zorigin huuhnuud l ingeed bgaa yum gehdee oyun ch bas aashtai zuruud hetsuu emegtei baina belee undesnii horoonii hural deeree teneg yum sheg bsan gesen irgenii zorig oyunaa zasaj zalruulahgui bol balai avgai sheg bsan gesen shuu
2012-05-11
b bitii gajigt
2012-05-11
b:
5. Эмэгтэйчүүдэд хийх ажил их байна! Монгол орны өнцөг булан бүрт эмэгтэйчүүдийг хүлээж байна. Ядарч туйлдсан ахмадууд, өвдөж зовсон хүмүүс, өлсөж харангадсан хүүхдүүд, газар нутаггүй болсон малчид, ажил олдохгүй байгаа залуус, гудамжинд гарсан эрчүүд, хүүхдийнхээ ирээдүйд зовнисон эхчүүд, ирээдүй байгаа гэдэгт итгэхийг хүссэн хүүхдүүд бүгдээрээ эмэгтэйчүүдэд итгэж, тэднийг хүлээж байна. БҮХ МОНГОЛЧУУД МААНЬ ЭМЭГТЭЙЧҮҮДЭД ИТГЭЖ ЭМЭГТЭЙЧҮҮДИЙГ ХҮЛЭЭЖ БАЙНА Монголчуудын амьдралд эхийн сэтгэлээр энэрэх ухаан, ээжийн нүдээр олж харсан шийдэл, эмэгтэйчүүдийн оролцоотой шийдсэн төрийн бодлого үгүйлэгдэж байна. Өнөөгийн нийгмийн хатуу харгис хандлагыг бие сэтгэл ажил амьдралаараа мэдэрсээр туйлдсан түмэн олон маань эмэгтэй хүний зөөлөн сэтгэлээр тэжээгдсэн нийгэмд энэрэл хайр хүртэн амьдрахыг хүсч байна. ЭМЭГТЭЙЧҮҮД АРД ОЛНЫХОО ТӨЛӨӨ ШИЙДВЭР ГАРГАХАД ЭРЧҮҮДТЭЙ ЭН ТЭНЦҮҮ ОРОЛЦОХ САЙН ЦАГИЙГ ИРГЭД МААНЬ ТЭСЭН ЯДАН ХҮЛЭЭЖ БАЙНА Шийдвэр гаргахад тэгш оролцоог шаардах эрх нь эмэгтэй хүн бүрт бий. Эмэгтэйчүүд бид Монгол Улсаа, аймаг хотоо, сум дүүргээ, баг хороогоо, гудамж, хот айлаа нэгэн том гэр бүл хэмээн харж, шийдвэр гаргахад, хэрэгжүүлэхэд гар бие оролцох цаг нь хэдийнэ болжээ. Улс гэрээ төвхнүүлж, хүн ардаа амар амгалан амьдруулахын төлөө эмэгтэйчүүдийн нүдээр харж, эмэгтэйчүүдийн оролцоотойгоор төлөвлөсөн бодлогын шийдэл дэндүү удаан хүлээгдэж байна. ЭМЭГТЭЙЧҮҮДЭД ХИЙХ АЖИЛ ИХ БАЙНА!
2012-05-11