
Монголын үндэсний худалдаа аж үйлдвэрийн танхим Нидерландын удирдлагын хамтын ажиллагааны хөтөлбөр буюу PUM байгууллагатай 2000 оноос хойш хамтран ажиллаж байгаа.Үүнийхээ хүрээнд жил бүр ахмад экспертүүдийг урьж ирүүлэн, аж ахуйн нэгжүүдэд зөвлөлгөө өгдөг. Энэ удаад экспертүүдээс хог хаягдлын менежментийн талаар зөвлөгөө авахаар уриад байгаа аж. Экспертүүд энэ сарын 19-нөөс зургадугаар сарын 3-ны хооронд Улаанбаатар хотын аж үйлдвэрүүдтэй танилцан хог хаягдлын тулгамдсан асуудал түүнийг хэрхэн шийдвэрлэх талаар зөвлөгөө өгч, байгууллага, аж ахуйн нэгж, болон их, дээд сургуулийн багш нартай зөвлөлдөх уулзалт зохион байгууллах юм байна.
Дашрамд дурдахад, Нидерландын удирдлагын хамтын ажиллагааны хөтөлбөр буюу PUM байгууллага нь олон улсын тусламжийн хүрээнд 33 жилийн турш Ази, Европ, Латин Америкийн 70 гаруй оронд дадлага туршлагатай ахмад экспертүүдээ байгууллагуудын хүсэлтээр илгээж үйл ажиллагааг нь сайжруулах зөвлөлгөө өгч, сургалтад хамруулах зэргээр хувийн хэвшлийн жижиг дунд үйлдвэрүүдийг дэмжих үйл ажиллагаа явуулдаг байна.
Д.Цэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ