ОУХМ Л.Отгонбаяр 10.000 метрт улсын рекорд шинэчлэн тогтоолоо
“Лондон-2012” олимпийн наадамд оролцох эрхээ аваад байгаа ОУХМ Л.Отгонбаяр энэ өдрүүдэд нийслэлд ирээд байгаа. Тэрээр Бүх ард түмний спортын их наадмын шигшээ тэмцээн буюу хөнгөн атлетикийн УАШТ-д оролцож байна. ОУХМ Л.Отгонбаяр өнөөдөр эмэгтэйчүүдийн 10.000 метрийн зайд уралдаж 35.07 гэсэн амжилтаар улсын рекорд шинэчлэн тогтоож алтан медаль хүртлээ. Тэрээр тэмцээн дууссаны дараа Хөх хотыг зорьж тэнд олимпийн бэлтгэлээ үргэлжлүүлэн хийх гэнэ. Ингээд 7-р сарын эхээр Английг зорих аж.
А.Алт
СЭТГЭГДЭЛ БИЧИХ